MSports logo
МУГТ Э.Цэндбаатарын ээлжит тулааны тов болон өрсөлдөгчид өөрчлөлт оржээ
  • Ө
    Өсөхбаяр

    11 сарын 4

  • МУГТ Э.Цэндбаатарын ээлжит тулааны тов болон өрсөлдөгчид өөрчлөлт оржээ

    МУГТ Эрдэнэбатын Цэндбаатарын ээлжит тулааны тов болон өрсөлдөгчид өөрчлөлт орсон байна. Тодруулбал мэргэжлийн боксоор Дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж яваа Э.Цэндбаатар 14 дэх тулаанаа Мексикийн боксчин Brandon Abenamar León Benítez-тэй хийх байсан ч тус тамирчны визийн асуудлаас болж тэмцээнд оролцох боломжгүй болсон байна. Улмаар түүний шинэ өрсөлдөгчөөр Мексикийн мэргэжлийн боксчин Abraham Eduardo Montoya Torre сонгогджээ.

    Мөн тус тулаан нь 11-р сарын 07-нд тулалдах товтой байсан бол 11-р сарын 21-нд болохоор хойшлогджээ. Тулаан АНУ-ын Флорида муж, Лос Анжелес хотноо зохиогдоно.

    МУГТ Э.Цэндбаатарын ээлжит тулааны тов болон өрсөлдөгчид өөрчлөлт оржээ

    МУГТ Э.Цэндбаатарын хувьд мэргэжлийн тулаанд нийт 13 тулаан хийсэн ба нэг ч ялагдалгүй 13-0 амжилттай яваа. Тус тулаануудад зургаан өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулгаж авсан бахдам замналтай үргэлжлүүлж байна.

    Түүний өрсөлдөгч Abraham Montoya нь Мексик улсаас гаралтай, өдгөө 31 настай туршлагатай тамирчин юм. Мэргэжлийн боксын рингэнд 30 удаа тулалдахдаа 26 ялалт байгуулж, 6 удаа ялагдан, 1 удаа тэнцэж байжээ. Харин 26 удаа ялалт байгуулахдаа 14-т нь өрсөлдөгчөө хүнд цохилтор ялж байсан хүчтэй өрсөлдөгч байна.

    МУГТ Э.Цэндбаатарын ээлжит тулааны тов болон өрсөлдөгчид өөрчлөлт оржээ