Монголын Волейболын Холбооны Үндэсний дээд лигийн 2025-26 оны улирал албан ёсоор хөшгөө нээлээ.
Алтайн Барс Хилчин 3:1 Энержи
Үндэсний дээд лигийн 2025-26 оны улирлын нээлтийн тоглолт Алтайн Барс Хилчин баг болон Энержи багуудын хооронд явагдсан бөгөөд Алтайн Барс Хилчин баг 3:1 харьцаатай хожиж, улирлын эхний хожлоо авч чадлаа. Тус тоглолтод Алтайн Барс Хилчин багаас Япон улсын өндрийн довтлогч Yu Koshikawa 25 оноо авсан бөгөөд довтолгоогоор 18 оноо, хаалтаар 2 оноо, давуулалтаар 5 оноо авч багаа тэргүүлжээ.







