ESL-ийн зохион байгуулдаг Intel Extreme Masters (IEM) цувралуудын нэг IEM Chengdu 2025 тэмцээн 11-р сарын гуравны өдрөөс БНХАУ-ын Ченду хотод эхэлж, эхний өдрийн тоглолтууд амжилттай өндөрлөж, хоёр дахь өдрийн тоглолтууд эхлэхэд бэлэн болсон байна.
IEM Chengdu 2025: Хоёр дахь өдрийн тоглолт The MongolZ багийн эсрэг Astralis
11 сарын 4
Тэмцээний “А” хэсэгт орсон The MogolZ баг эхний тоглолтоо амжилттай хийлээ. Тэд HEROIC багтай тааран “BO3” журмаар тоглолт хийж 2:1-ийн харьцаатай эхний хожлоо байгуулсан байна. Уг тоглолтын анхаарал татсан гол үйл явдал нь сэлгээнд суусан Senzu-г орлон тоглож байгаа contorlez буюу Баасанжаргалын Өнөдэлгэр байлаа. Тэрбээр The MongolZ багийн шинэ гишүүнээр орсон эхний тоглолтоо маш амжилттай өндөрлүүлж, Дэлхий нийтэд The MongolZ багийг мэддэг, дэмждэг хүмүүст өөрийгөө батлан харуулж чадлаа.
Дэлхийн брэнд 1xbet-ийн албан ёсны хамтрагч The MongolZ багийн дараагийн тоглолт өнөөдөр 15:00 минутаас “A” хэсэгт мөн адил ялалт байгуулсан Astralis багтай тааран учраа таарсан байна. Уг тоглолтод хожсон баг нь шууд шигшээ шатанд тоглох эрхийг авах юм.
Нийт 1 сая амм долларын шагналын сантай IEM Chengdu 2025 тэмцээнд 16 баг оролцож байгаа бөгөөд хоёр хэсэгт найм наймаар хуваагдан тойргоор тоглолт хийх юм. Тойргоор тоглолт хийсний дараа групп болгоноос хамгийн их хожил байгуулсан гурав гурван баг дараагийн шат Плэй-оффд өрсөлдөнө.







