MSports logo
ПАРИС 2024: ОУХМ Н.Баяраа хэдхэн хормын дараа буудна
  • Т
    Төгсбаясгалан

    7 сарын 28

  • ПАРИС 2024: ОУХМ Н.Баяраа  хэдхэн хормын дараа  буудна

    Өнөөдөр Эрэгтэйчүүдийн 10 метр хийн урт бууны төрөлд оролцож буй ОУХМ Н.Баяраа 17:15 цагаас цэц мэргэнээ сорино. Тэрээр 23 эрэгтэй 10 метрийн хийн бууны 2012 оны Лондон, GBR 593, 33 эрэгтэй бага оврын буу, гурван байрлал, 50 метр 2012 Лондон, GBR 1154, 40 эрэгтэй жижиг сумтай винтов, 50 метрийн зайд 2012 Лондон, GBR 588, тус тус тэмцээнүүдэд амжилттай оролцож байсан түүхтэй. Мөн тэрээр Индонезийн нийслэл Жакарта хотноо болсон буудлагын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын мэргэн буучид олимпын хоёр дахь эрхээ өвөртөлж байсан удаатай. 

    ПАРИС 2024: ОУХМ Н.Баяраа  хэдхэн хормын дараа  буудна

    Эрэгтэйчүүдийн урт бууны 50 метрийн гурван байдлаас буудах дасгалд 44 тамирчин цэц сорьсноос  тамирчин 583 ( суугаагаас 194, хэвтээгээс 197, босоо байдлаас 192 оноо) оноогоор финалд буюу шигшээ наймд шалгарч "Парис 2024" олимпын эрхээ хүртэж тэрээр урт бууны 50 метрийн гурван байрлалаас буудах дасгалд олон улсын хэмжээний мастер Н.Баяраа финалдсанаар “Парис-2024” олимпод цэц сорих болзлоо биелүүлсэн.  

    Тэрбээр 2012 оны Лондоны олимпод анхлан оролцож байсан тамирчин аж. Түүнээс хойш 12 жилийн дараа хоёр дахь удаагаа олимпын наадмын буудах цэгт зогсохоор болсон нь энэ. 

    Дэлхийн шилдгийн шилдэг тамирчдын дээд рекордоос жишээ дурдвал Швед улсын буудагч Линдгрен Виктор 629.3,  Алжир улсын Адул Косейла 617.4, гэсэн амжилтуудтай байдаг аж. Харин манай тамирчин ОУХМ Н.Баяраагийн дээд үзүүлэлт 627.3 юм. 

    Хэдхэн хормын дараа тэрбээр амжилтаа улам бататгаж олон улсын шилдгийн шилдгүүдтэй цэц мэргэнээ сорино.

     

     

     

     

     

     

     

    ПАРИС 2024: ОУХМ Н.Баяраа  хэдхэн хормын дараа  буудна