MSports logo
Парис 2024 олимпын наадмын эхний өдөр өрсөлдсөн Монгол тамирчид
  • Э
    Энхмандах

    7 сарын 28

  • Парис 2024 олимпын наадмын эхний өдөр өрсөлдсөн Монгол тамирчид

    2024.07.25-ны өдөр Монгол тамирчдын салхийг хагалж Азийн наадмын аварга Б.Отгонболд байт харваан төрөлд байрлал тогтоох урьдчилсан харваагаа хийж 54-р байраар хасагдах шатанд шалгарсан. Ингээд тэрээр 2024.08.01-ний өдөр 11-р байраар шалгарсан Мексик улсын тамирчин G.Matias тай хасагдах шатны эхний харваагаа харвана. 

    2024.07.26-аас 2024.07.27-ны шилжих шөнө Олимпын нээлтийн үйл ажиллагаа болж наадамж албан ёсоор эхэлж манай Монгол тамирчид эхний өдрөөсөө эхлэн амжилт дүүрэн байлаа. 

    Парис 2024 олимпын наадмын эхний өдөр өрсөлдсөн Монгол тамирчид

    1. Буудлага: 

    - Хамгийн эхний тамирчид маань буудлагын холимог багийн төрлөөр Н.Баяраа, О.Есүгэн нар 10 метрийн хийн урт бууны төрөлд өрсөлдөж 28 улсын баг тамирчдаас 625.4 оноогоор 16-р байр эзэллээ. https://msports.mn/posts/c6e3c7a2-b700-45db-9a1b-cf53eb9b54bc   

    Парис 2024 олимпын наадмын эхний өдөр өрсөлдсөн Монгол тамирчид

    - 10 метрийн хийн гар бууны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Э.Даваахүү урьдчилсан буудлагаа амжилттай гүйцэтгэж 578 онож 7-р байраар Финалын шатанд шалгарлаа. 

    Үр дүнг: https://msports.mn/competitions/93cbebd0-6da5-4de3-8a22-d8f6e80fc915/division/64517aba-55d2-4bd9-a592-8998bf479835. 

    Өнөөдөр буюу 2024.07.28-ны өдрийн 15.30 минутаас Э.Даваахүү медалийн төлөө өрсөлдөнө. 2 болон 3-р байрт байгаа тамирчдаас ердөө 2-3 оноо дутуу байгаа. 

    Парис 2024 олимпын наадмын эхний өдөр өрсөлдсөн Монгол тамирчид

    2. Унадаг дугуй: 

    Унадаг дугуйн төрлөөр олимпын эрхээ авч өрсөлдсөн С.Жамбалжамц бөөн гараатай засмал замын уралдаанд 40 минут 19.93 секундын амжилт үзүүлж 34 тамирчнаас 28-р байрт орсон юм. Тэрээр 2024.08.03-ны өдөр 14.00 цагаас дараагийн уралдаанаа хийнэ. 

    Үр дүнг: https://msports.mn/competitions/5b30d403-0820-4d6a-8b08-a1b27cc6fbe6/division/9ebc8d98-89d3-4ca0-bc02-e0c83b7c7709

    Парис 2024 олимпын наадмын эхний өдөр өрсөлдсөн Монгол тамирчид

    3. Жүдо: 

    Эрэгтэй -60 кг жинд Э.Ариунболд эхний тойрогт Египетийн бөх Ю.Самиг цэвэр ялж, 2-р тойрогт эзэн орны тамирчин Лука Мхейджэд цэвэр ялагдаж тэмцээнээ өндөрлүүлсэн. 

    Парис 2024 олимпын наадмын эхний өдөр өрсөлдсөн Монгол тамирчид

    Эмэгтэй -48кг-ын жинд Б.Баасанхүү эхний тойрогт Мальта улсын тамирчин Е.Катринаг цэвэр ялж, 2-р тойрогт Австрын тамирчин Т.Катаринаг цэвэр ялж, хэсгийн аваргын төлөө Парагвайн бөх Н.Габриалаг өчих мэхээр цэвэр ялж хагас шигшээд шалгарсан.  

    Ингээд завсарлагааны дараа медалийн төлөөх барилдаанууд үргэлжлэн явагдаж хагас шигшээд Испаний бөх L.Martinez Abelenda-г ялсанаар Мөнгөн медалийн болзол хангаж Алтан медалийн төлөө Японы тамирчин дэлхийн 3 удаагийн аварга N.Tsunoda-д ялагдсанаар Монгол улсын анхны медалийг авсан.  

    Үр дүнг: https://msports.mn/competitions/56b9a3f6-ed75-4a36-9336-9858002ecc01/division/dfadcf4d-1048-4d5e-add8-12b562c97e01 

    Парис 2024 олимпын наадмын эхний өдөр өрсөлдсөн Монгол тамирчид

    4. Бокс: 

    Боксын төрөлд энэ удаагийн олимпод эмэгтэй 2 тамирчин өрсөлдөж байгаа. -54 кг жинд  М.Энхжаргал эхний тулаанаа Италийн тамирчин С.Сиринатай хийж 5-0 харьцаагаар ялалт байгуулж шөвгийн 16-д үлдсэн. Дараагийн тулааныг Румины тамирчин Lenuta Lacramioara-тай хийхээр боллоо. 

    Үр дүнг: https://msports.mn/competitions/9d8902bf-33fd-4cca-a999-1166151dbf3f/division/cee3fc80-07dd-4355-a1a6-16bad90a2e4d

    Парис 2024 олимпын наадмын эхний өдөр өрсөлдсөн Монгол тамирчид