MSports logo
ПАРИС 2024: ОУХМ М.Энхжаргал Италийн тамирчныг буулган авч, анхны ялалтаа байгууллаа
  • Ө
    Өсөхбаяр

    7 сарын 28

  • ПАРИС 2024: ОУХМ М.Энхжаргал Италийн тамирчныг буулган авч, анхны ялалтаа байгууллаа

    Манай улсаас Парис-2024 олимпын наадамд Боксын төрлөөр хоёр эмэгтэй тамирчин оролцож байгаагаас тоглолтын салхийг хагалж 54 кг-ийн жинд 2022 оны 22 хүртэлх насны Ази тивийн аварга, 2022 оны Дэлхийн цомын аварга, 2023 оны эмэгтэйчүүдийн Боксын ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Мөнгөнцэцэгийн Энхжаргал тулалдлаа. Тэрбээр эхний шатанд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 52 кг жингийн мөнгөн медальт Италийн тамирчин Сирин Чараабитай учраа таарч шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр 5:0 харьцаатай ялалт байгуулсан юм. Ийнхүү ОУХМ М.Энх-жаргал шигшээ 16-д шалгарлаа. Түүний дараагийн өрсөлдөгч Румын улсын тамирчин PERIJOC Lenuta Lacramioara байх юм.