MSports logo
ПАРИС 2024: ОУХМ Э.Даваахүү наймдугаар байранд шалгарлаа
  • Ө
    Өсөхбаяр

    7 сарын 28

  • ПАРИС 2024: ОУХМ Э.Даваахүү наймдугаар байранд шалгарлаа

    Буудлага спортын 10м-ын хийн гар бууны дасгалд өрсөлдсөн ОУХМ Э.Даваахүү өчигдөр 578 оноотойгоор 7-р байранд жагсаж, улмаар финалын шатанд шалгарсан. Өнөөдөр 15:30 цагаас тус төрлийн медалийн төлөөх өрсөлдөөн үргэлжиллээ. Хоёр дахь олимпын наадамдаа оролцож буй ОУХМ Э.Даваахүү финалын шатанд 115.7 оноотойгоор 8-р байранд  шалгарч тэмцээнээ өндөрлүүллээ.

    ПАРИС 2024: ОУХМ Э.Даваахүү наймдугаар байранд шалгарлаа

    Буудлага спортын түүхэнд Олимпын наадамын финалын шатанд өрсөлдсөн түүхэн амжилт үзүүллээ.

    Тус төрөлд БНХАУ-ын тамирчин Xie Yu алтан медаль, Италийн тамирчин MALDINI Federico Nilo мөнгөн медаль, мөн Италийн тамирчин MONNA Paolo хүрэл медаль хүртлээ.

    Түүний дараагийн төрөл болох 25м хийн гар бууны дасгал 08-р сарын 04-ны 19:00 цагаас эхлэх хуваарьтай байна.