Нийслэлийн биеийн тамир спортын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ЕБС-иудын дундах сагсан бөмбөг, волейболын Улаанбаатар хотын АШТ энэ жилээс цоо шинэ өнгө төрхтэйгөөр зохиогдох гэж байна. Тодруулбал 2025-2026 оны улирлаас эхлэн MSPORTS-той хамтран Нийслэлийн Волейбол болон Сагсан бөмбөгийн АШТ-ийг мэргэжлийн лигийн хүрээнд зохион байгуулах гэж байна.
Улаанбаатар Кап нь нийслэлийн 9 дүүргийн бүх Ерөнхий боловсролын сургуулиудын дунд таван насны ангилалд 6 сар гаруй хугацаанд сурагчид өрсөлдөж, Улаанбаатар хотын шилдгүүдээ тодруулна. Тэмцээн 11-р сарын 01-нд эхлэх хуваарьтай байна.
Тэмцээний төрөл болон ангилал:
САГСАН БӨМБӨГ /эр, эм/
Ахлах ангилал /10, 11, 12-р ангийн сурагчид/
Дунд ангилал /7, 8, 9-р ангийн сурагчид/
Бага ангилал /6-аас доош ангийн сурагчид/
ВОЛЕЙБОЛ /эр, эм/
Ахлах ангилал /10, 11, 12-р ангийн сурагчид/
Дунд ангилал /7, 8, 9-р ангийн сурагчид/
10-р сарын 15-нд Улаанбаатар Кап тэмцээний техникийн зөвлөгөөний хурал болж өнгөрлөө.