MSports logo
"MGL-1 FIGHT NIGHT 7" Баянхонгор аймагт болно
  • П
    Пүрэвлхагва

    10 сарын 17

  • "MGL-1 FIGHT NIGHT 7" Баянхонгор аймагт болно

    Монголын холимог тулааны тамирчдын чансаа тогтоох зорилготой “MGL-1 Fight Night 7” Баянхонгор аймагт зохион байгуулагдахаар болсон байна.

    Энэхүү тэмцээнд мэргэжлийн 4, сонирхогчдын 2 тулаан болохоор товлогдсон бөгөөд шилдэг залуу тулаанчид ур чадвар, хүч чадлаа харуулж, “MGL-1” холбооны албан ёсны чансаанд бичигдэх эрхийн төлөө өрсөлдөх юм. Сонирхолтой тулаанаас дурьдвал -70 кг-ын жинд One Team Fighting Club-ын тамирчин Э.Баттулгатай өрсөлдөх тамирчин гэмтлийн улмаас оролцох боломжгүй болсон тул олноо Жалам хар нэрээрээ алдаршсан Ө.Баярмандах богино дуудлага хүлээн авч хүч үзэхээр болсон аж.

     Тус тэмцээнийг “MGL-1” буюу Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо болон Гурван бүсийн холимог тулаанчдын холбоо хамтран зохион байгуулж буй юм.

     “MGL-1” холбооны хувьд 2009 онд байгуулагдсан бөгөөд хамгийн сүүлд буюу 2025 оны зургаадугаар сард олон улсын шилдэг тулаанчид хүч үзсэн “MGL-1 FIGHTING CHAMPIONSHIP” аваргын бүсний төлөөх тэмцээнийг 22 дахь удаагаа амжилттай зохион байгуулсан юм. Харин Гурван бүсийн холимог тулаанчдын холбоо нь 2022 онд үүсэн байгуулагдаж, анхны тэмцээнээ 5 дугаар сард Баянхонгор аймагт зохион байгуулж байжээ. Энэ удаа дээрх хоёр холбоо хамтран “MGL-1 Fight night 7” тэмцээнийг ийнхүү Баянхонгор аймагт зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

     “MGL-1 Fight night 7” тэмцээн нь энэ бямба гарагт буюу 10 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Спортын ордонд болох юм байна.

    "MGL-1 FIGHT NIGHT 7" Баянхонгор аймагт болно

    MGL-1 Fight Night 7 тэмцээний эхний тулаан:

    Э.Булган-Эрдэнэ vs Б.Тэмүүлэн /Сонирхогчдын 66кг/

    "MGL-1 FIGHT NIGHT 7" Баянхонгор аймагт болно

    MGL-1 Fight Night 7 тэмцээний хоёр дахь тулаан: А.Амарбаяр vs Г.Батзориг /Сонирхогчдын 61кг/

    "MGL-1 FIGHT NIGHT 7" Баянхонгор аймагт болно

    MGL-1 Fight Night 7 тэмцээний гурав дахь тулаан:

    Т.Бат-Эрдэнэ vs Ш.Бат-Итгэлт /Мэргэжлийн 66кг/

    "MGL-1 FIGHT NIGHT 7" Баянхонгор аймагт болно

    MGL-1 Fight Night 7 тэмцээний дөрөв дэх тулаан: П.Ариунболд vs Д.Төмөрпүрэв /Мэргэжлийн 93кг/

    "MGL-1 FIGHT NIGHT 7" Баянхонгор аймагт болно

    MGL-1 Fight Night 7 тэмцээний тав дахь тулаан: Ө.Баярмандах vs Э.Баттулга /Мэргэжлийн 72кг/

    "MGL-1 FIGHT NIGHT 7" Баянхонгор аймагт болно

    MGL-1 Fight Night 7 тэмцээний оргил тулаан:

    Б.Цэндсүрэн vs З.Балжинням /Мэргэжлийн 57кг/

    "MGL-1 FIGHT NIGHT 7" Баянхонгор аймагт болно