MSports logo
Ширээний теннисний үндэсний шигшээ багууд 2026 оны ДАШТ-д өрсөлдөх эрхээ авлаа
  • П
    Пүрэвлхагва

    10 сарын 16

  • Ширээний теннисний үндэсний шигшээ багууд 2026 оны ДАШТ-д өрсөлдөх эрхээ авлаа

    Монголын ширээний теннисний эрэгтэй, эмэгтэй үндэсний шигшээ багууд 2026 онд Англи улсын нийслэл Лондон хотноо зохион байгуулагдах ДАШТ-ий эрхээ авч чадлаа. Анх 1926 онд Англи улсын нийслэл Лондон хотноо ширээний теннисний ДАШТ зохион байгуулагдаж байсан бөгөөд 100 жилийн ойг тохиолдуулан дахин Английн нийслэл Лондон хотноо 2026 оны 04-р сарын 28-наас 5-р сарын 10-ны хооронд зохион байгуулахаар болсон билээ. 

    Ширээний теннисний үндэсний шигшээ багууд 2026 оны ДАШТ-д өрсөлдөх эрхээ авлаа

    2026 оны ширээний теннисний ДАШТ-д эрэгтэй, эмэгтэй тус бүр 64 улсын шигшээ багууд оролцох бөгөөд манай шигшээ баг ААШТ-ий эхний 16-р байранд багтсан учир ДАШТ-ий эрхээ авсан байна. ААШТ-д манай эрэгтэй шигшээ багийг төлөөлж М.Тэмүүлэн, М.Манлайжаргал, А.Билгүүн нар амжилттай оролцож, 14-р байр эзэлсэн бөгөөд ирэх жил Английн нийслэл Лондон хотноо болох ширээний теннисний багийн ДАШТ-д албан ёсоор оролцохоор боллоо.

    Ширээний теннисний үндэсний шигшээ багууд 2026 оны ДАШТ-д өрсөлдөх эрхээ авлаа

    Харин эмэгтэй шигшээ багийг төлөөлж Б.Болор-Эрдэнэ, Ө.Балжинням, Б.Эгшиглэн нар амжилттай оролцож, 15-р байрт шалгарч,  ирэх жил Английн нийслэл Лондон хотноо болох ширээний теннисний багийн ДАШТ-д албан ёсоор оролцохоор боллоо.