2024 оны NBA-ийн бүх оддын гараанд гарч тоглох 10 тоглогч Монголын цагаар маргааш өглөө 07:00 цагаас ТNT сувгаар зарлагдана. NBA-ийн 73 дахь удаагийн бүх оддын тоглолт манай цагаар 2-р сарын 19-ны даваа гарагийн өглөө зохиогдоно. Индианаполис дахь Gainbridge Fieldhouse-д болох уг тоглолт АНУ-ын TNT сувгаар шууд цацагдаж, 50 гаруй хэлээр дэлхийн 200 гаруй улс орон, нутаг дэвсгэрт шүтэн бишрэгчдэд дамжуулахаар төлөвлөжээ.
Бүх оддын санал хураалтыг хөгжөөн дэмжигчдийн дунд 12-р сарын 19-өөс 1-р сарын 20-ны хооронд явуулсан ба өөрсдийн дуртай шилдэг тоглогчдоо санал өгөх боломж бүх шүтэн бишрэгчдэд нээлттэй байсан билээ. NBA-ийн тоглогчид болон хэвлэл мэдээллийнхэн мөн NBA-ийн бүх оддын тоглолтод оролцох тоглогчид хүртэл өөрсдийн саналаа өгч буй. Шүтэн бишрэгчид саналын 50 хувийг эзлэх бол одоогийн бүх тоглогчид болон медиа салбарынхан тус бүр 25 хувийг эзэлнэ. Тоглогчид болон хэвлэл мэдээллийнхэн ердөө нэг л удаа саналын хуудас бөглөх боломжтой.
Фенүүдийн санал, тоглогчдын санал, хэвлэл мэдээллийн санал зэрэг бүх саналыг нэгтгэсний дараа тоглогч бүрийн оноог хөгжөөн дэмжигчдийн санал, тоглогчдын санал, хэвлэл мэдээллийн хэрэгслээр өгсөн онооноос дундажлан тооцно. Хамгийн сайн оноо авсан хоёр хамгаалагч буюу хойд шугамны тоглогч, урд талын жижиг гурван тоглогчийг NBA-ийн бүх оддын тоглолтын гарааны тоглогчоор нэрлэнэ. Шүтэн бишрэгчдээс авсан санал асуулгыг өрнөд бүсээс Лос Анжелес Лэйкерс багийн довтлогч, өдгөө 39 настай Леброн Жэймс 3.938.571 хүний саналаар тэргүүлсэн бол дорнод бүсийг Милуоки Бакс багийн довтлогч Яаннис Антетокоунмпо 4.309.630 хүний саналаар тэргүүлж багийн ахлагчид болох нь тодорхой болсон билээ. Шүтэн бишрэгчдийн санал асуулгаар доорх 40 тоглогчид NBA-ийн бүх тамирчдыг тэргүүлсэн байна.