MSports logo
Парисын Олимпод оролцох АНУ-ын шигшээ багийн урьдчилсан бүрэлдэхүүн зарлагдлаа
  • Ө
    Өсөхбаяр

    1 сарын 24

  • Парисын Олимпод оролцох АНУ-ын шигшээ багийн урьдчилсан бүрэлдэхүүн зарлагдлаа

    АНУ-ын сагсан бөмбөгийн холбоо өнөөдөр 2024 оны Парисын Олимпод АНУ-ыг төлөөлөн оролцох эрэгтэй шигшээ багийн урьдчилсан бүрэлдэхүүнийг зарлалаа. Уг урьдчилсан бүрэлдэхүүнд нийт 41 тамирчин сонгогдсон бөгөөд АНУ-ын сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ багийн ерөнхий захирал Грант Хилл сонгосон байна. Шигшээ багийг төлөөлж 12 тамирчин Парисыг зорих ба дээрх 41 тоглогчдоос сонгон шалгаруулалт хийх ажээ. 

    "АНУ сагсан бөмбөгийн чадамж, авьяас чадвар өндөртэй орон. 2024 оны зуны Олимпын наадамд манай улсыг төлөөлөн оролцох сонирхолтой байгаа олон супер одууд байгаад би баяртай байна. Олимпын медалийн тавцанд дахин зогсох зорилгод хүрэхэд туслах тамирчдыг сонгох амаргүй ажил. Бид шигшээ багийн бэлтгэл эхлэхийг тэсэн ядан хүлээж байгаа ба сонгон шалгаруулах үйл явц ирэх саруудад үргэлжилнэ” хэмээн Ерөнхийлөгч Грант Хилл мэдэгдлээ. 

    Парисын Олимпод оролцох АНУ-ын шигшээ багийн урьдчилсан бүрэлдэхүүн зарлагдлаа

    2024 оны АНУ-ын эрэгтэй шигшээ багийг ахлах дасгалжуулагч Стив Керр (Голден Стэйт Уарриорс) удирдах ба туслах дасгалжуулагчаар Марк Фью (Гонзагагийн их сургууль), Тайронн Лю (Л.А. Клипперс), Эрик Споэлстра (Майами Хит) нар сонгогджээ. Өнгөрсөн зун дээрх дөрвөн дасгалжуулагч АНУ-ын 2023 оны сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ багийг дасгалжуулж, Манила хотод болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дөрөвдүгээр байрт шалгарсан билээ. Стив Керр 2020 оны Токиогийн олимпод Грегг Поповичийн туслах дасгалжуулагчаар алтан медаль хүртсэн юм. 

    Парисын Олимпод оролцох АНУ-ын шигшээ багийн урьдчилсан бүрэлдэхүүн зарлагдлаа

    АНУ-ын эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд

    Бам Адебаёо  нас: 26

    Жарретт Аллен нас: 25 

    Паоло Банкеро нас: 21

    Десмонд Бэйн нас:25 

    Скотти Барнс F нас:22 

    Дэвин Бүүкер нас:27 

    Микал Бриджс нас:27 

    Жейлен Браун нас:27 

    Жален Брунсон нас:27     

    Жимми Батлер нас:34 

    Алекс Карусо Г нас:29 

    Стефен Көрри нас:

    Энтони Дэвис нас:30 

    Кевин Дюрант нас:35 

    Энтони Эдвардс нас:22 

    Жоэл Эмбийд нас:29 

    Де’Аарон Фокс нас:26 

    Пол Жорж нас:33 

    Аарон Гордон нас:28 

    Тайрис Халибөртон нас:23 

    Жэймс Харден нас:34 

    Жош Харт нас:28 

    Тайлер Херро нас:23 

    Жрү Холидэй нас:33 

    Чет Холмгрен нас: 21 

    Брэндон Инграм нас:26 

    Кайри Ирвинг нас:31 

    Жарен Жексон Жр нас:24 

    Леброн Жэймс нас:39 

    Кэм Жонсон нас:27 

    Уолкер Кесслер нас:22 

    Кавай Леонард нас: 32 

    Дамиан Лиллард нас:33 

    Донован Митчелл нас:27 

    Крис Пол нас:38 

    Бобби Портис нас:28 

    Остин Ривз нас:25 

    Данкан Робинсон нас:29 

    Жэйсон Тэйтум нас:25 

    Derrick White нас:29 

    Trae Young нас:25