MSports logo
"Канвон-2024" залуучуудын өвлийн олимпын уулын цанын төрөлд манай тамирчид эхний гараагаа амжилттай гүйцэтгэлээ
  • Ө
    Өсөхбаяр

    1 сарын 25

  • "Канвон-2024" залуучуудын өвлийн олимпын уулын цанын төрөлд манай тамирчид эхний гараагаа амжилттай гүйцэтгэлээ

    БНСУ-ын Канвон хотод зохиогдож буй залуучуудын өвлийн олимп энэ сарын 19-нд эхэлсэн ба зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр уулын цанын эрэгтэй, эмэгтэй слаломын төрлийн эхний гараа явагдлаа. Монгол улсаас нийтдээ 12 тамирчин, 3 дасгалжуулагч багш нар оролцож байгаа ба түүхэндээ залуучуудын өвлийн олимпод хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна. Өнөөдөр уулын цанын эмэгтэйчүүдийн уралдаанд 48 орны 78 тамирчид оролцсон ба энэ төрөлд өрсөлдсөн манай улсын тамирчин Х.Халиун 1:31.15 амжилтаар уралдаанаа амжилттай дуусгаж нийт үзүүлэлтээр 60-р байранд жагсаж байна. Тус уралдаанд Австрийн тамирчин М.Варошиц 49.35 секундийн амжилтаар гараанд орж бүх тамирчдыг тэргүүлж байна. 

    Эрэгтэйчүүдийн слаломд 59 орны 78 тамирчин өрсөлдөхөд манай тамирчин М.Манлайжав эхний гараагаа амжилттай гүйцэтгэж, 1:19.90 минутын амжилтаар нийт тамирчдын 62-т жагсаж байна. Эхний гараанд Швед улсын тамирчин Л.Лиленборг 46.04 секундээр бусдыгаа хошуучилсан байна. Эмэгтэйчүүдийн хоёрдугаар гараа өнөөдөр үргэлжлэн явагдана. 

    Гэрэл зургийг: МҮОХ

    "Канвон-2024" залуучуудын өвлийн олимпын уулын цанын төрөлд манай тамирчид эхний гараагаа амжилттай гүйцэтгэлээ
    "Канвон-2024" залуучуудын өвлийн олимпын уулын цанын төрөлд манай тамирчид эхний гараагаа амжилттай гүйцэтгэлээ