MSports logo
Солилцооны цонх хаагдахаас өмнө явагдах боломжтой солилцоонууд юу байна?
  • Ө
    Өсөхбаяр

    1 сарын 25

  • Солилцооны цонх хаагдахаас өмнө явагдах боломжтой солилцоонууд юу байна?

    Лос Анжелес Лэйкерс багт Дежоунте Муррэй эсвэл Зак Лавайн хоёрын аль нэгийг, Малколм Брогдон эсвэл Брюс Браун хоёрын аль нэг нь Нью Йорк Никс рүү, Кайл Кузма Даллас Маверикс эсвэл Сакраменто Кингс рүү гэх мэт олон сонирхолтой солилцоонууд биднийг хүлээж байна. Яг одоо NBA-ийн зах зээл дээр багт нөлөө бүхий хэд хэдэн тоглогчид солигдох боломжтой байгаа ба багуудын хооронд явж буй солилцооны цонх хаагдахаас өмнөх боломжит магадлалуудыг хүргэж байна. 

    Брюс Броун-Хьюстен Рокетс

    Солилцооны цонх хаагдахаас өмнө явагдах боломжтой солилцоонууд юу байна?

    Аваргын туршлагатай хамгаалагч Брюс Броун Индиана Пэйсерсээс Торонто Рэпторс руу явсан ч дахин солилцоонд орох магадлал өндөр байна. Түүнийг хамгийн залуу багуудын нэг болох Рокетс сонирхож байгаа ба түүний Плэй-Оффын туршлага, урд шугамын хамгаалалтын давуу талуудыг ашиглах бодолтой гэнэ. Лос Анжелес Лэйкерс болон Нью-Йорк Никс багууд Брауны араас хөөцөлдөж буй нэрэнд байнга дурдагддаг хэмээн NBA-ийн дотоод аналист Марк Стейн мэдэгджээ. 

    Бояан Богданович-Сакременто Кингс

    Солилцооны цонх хаагдахаас өмнө явагдах боломжтой солилцоонууд юу байна?

    Сакраменто Кингс өмнө нь Паскал Сиакамыг авах сонирхолтой байсан ч тохиролцоонд хүрч чадаагүй. Тэд Кайл Кузма, Жерами Грант зэрэг дөрвөн номерын тоглогчдыг сонирхож байгаа ба түүнээс илүүтэйгээр энэхүү байрлалд тохирох, оноо авалтад туслах Бояан Богдановичийг авах магадлал өндөр гэнэ. 

    Зак Лавин-Брүүклин Нетс

    Солилцооны цонх хаагдахаас өмнө явагдах боломжтой солилцоонууд юу байна?

    Одоо байгаа солилцоонд орох боломжтой тоглогчдын нэрсийг Зак Лавин тэргүүлж байгаа. Түүний хаашаа явахыг чих тавин хүлээж буй дэмжигчид олон. Түүнийг олон багууд сонирхож байгаа ч Брүүклин Нетс түүнийг авах магадлал өндөр гэнэ. Учир нь тэдэнд Зак Лавины оронд өгөх олон сонголтууд байгаа ба цалингийн цэсийг ч тэнцүүлэх боломжтой нөөц байгаа юм. 

    Малколм Брогдон-Орландо Мэжик

    Солилцооны цонх хаагдахаас өмнө явагдах боломжтой солилцоонууд юу байна?

    Энэ жил Орландо Мэжик баг бусад жилүүдээс илүү амжилттай яваа. Тэд сүүлийн нэг сарын хугацаанд чансаагаа ч ахиулаад амжсан. Тэд Плэй-Оффын байрлалаа ахиулахыг хүсвэл урд шугамын тоглогчийн эрэлд гарах болно. Харин тэдний хайж буй туршлагатай, хамгаалалт сайтай тоглогч бол яах аргагүй Малколм Брогдон. Өдгөө 31 настай Брогдон Портланд Трэйл Блэйзерс багт 19 удаа гараанд гаран тоглохдоо 18.0 оноо, 4.1 самбар, 6.8 оновчтой дамжуулалт, 3-аас 44.4%-тай шидэж буй бөгөөд плей-оффын чансаанд өрсөлдөж буй багт ирэхэд шууд нөлөөгөө үзүүлэх боломжтой. 

    Кайл Кузма-Голден Стэйт Уарриорс 

    Солилцооны цонх хаагдахаас өмнө явагдах боломжтой солилцоонууд юу байна?

    Барууны бүсийн өрсөлдөөнд одоогоор доогуур байр эзэлж буй Голден Стэйт Уарриорс багтаа шууд нөлөө үзүүлэхүйц том солилцоо хийх хүсэлтай байгаа. Кайл Кузмаг багтаа нэмснээр довтолгоог хурдан эхлүүлэхэд нэмэртэй болж, Стефен Көрригийн оноо авалтад нэмэртэй болох боломжтой. Өдгөө 28 настай Кузма жижиг, том аль ч довтлогчийн байрлалд тоглох чадвартай. Иймд Дрэймонд Грийн, Жонатан Куминга алинтай ч байрлал давхцахгүй тоглох боломжтой гэсэн үг. Гол асуудал нь Стив Керрийн системд уусаж чадах уу гэсэн асуулт үлдэж байна. 

    Никола Вучевич- Оклахама Сити Тандер

    Солилцооны цонх хаагдахаас өмнө явагдах боломжтой солилцоонууд юу байна?

    Яг одоогийн Оклахома Сити Тандер багт тийм ч их сул тал байхгүй. Гэхдээ тэд Плэй-Оффын хүндхэн сорилд ороход төвийн байрлалд хүч дутмаг гэдгээ мэдэж байгаа. Энэхүү байрлалыг нөхөх боломжтой тоглогч нь одоогоор Никола Вучевич бөгөөд тэдэнд түүнийг авахын тулд өгөх хэд хэдэн драфтын эрхүүд байгаа. Тандер энэ улиралд самбараас бөмбөг авалтын хувиар 29-р байранд бичигдэж байгаа ба бүсийнхээ эзэрхэг төвүүдийн эсрэг тоглоход үргэлж дутмаг байсаар ирсэн тул энэ байрлалаа зайлшгүй нөхөх шаардлагатай байна. 

    Дежоунте Муррэй-Юта Жазз

    Солилцооны цонх хаагдахаас өмнө явагдах боломжтой солилцоонууд юу байна?

    Юта Жазз урд шугамдаа хэд хэдэн чадварлаг тоглогчидтой ч бүх оддын хэмжээнд очих, хамгаалалт довтолгоонд нөлөө үзүүлэх тоглогч тэдэнд хэрэгтэй байгаа. Муррэйг сонирхож буй олон багууд байгаа ч одоогоор эцсийн шийд гараагүй энэ үед Юта Жазз ч түүнийг авах боломж өндөртэй. Учир нь тэдэнд оронд нь өгөх хэд хэдэн тоглогчоос гадна, ирэх оны драфтын эхний тойргийн эрхүүд бий. Муррэй, Марканнен гэсэн хослол лигт харахыг хүсэж байгаа Ютагийн олон фэнүүдийн хүсэл биелэхэд тун ойрхон байна. Лэйкерс Хавкс нарын тохиролцоо бүтэлгүйтвэл Муррэйгийн дараагийн зогсоол Юта Жазз байж магадгүй юм.