MSports logo
Криштиану Роналду ДАШТ-ий урьдчилсан шатны бүх цаг үеийн мэргэн бууч боллоо
  • П
    Пүрэвлхагва

    10 сарын 15

  • Криштиану Роналду ДАШТ-ий урьдчилсан шатны бүх цаг үеийн мэргэн бууч боллоо

    Олон улсын хөлбөмбөгийн шигшээ багуудын цугларалт болж, ихэнх шигшээ багууд ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтуудаа хийж байгаа билээ. Португалийн супер од, бүх цаг үеийн мэргэн бууч Криштиану Роналду урьд шөнө явагдсан ДАШТ-ий урьдчилсан шатны Португал 2:2 Унгар тоглолтод дубль хийж, ДАШТ-ий урьдчилсан шатанд 51 тоглолтод оролцож 41 гоол оруулсан амжилтаар бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж эхэллээ. Криштиану Роналду мөн албан ёсны тоглолтуудад шигшээ баг болон клубийн түвшинд 948 гоол бүртгүүлээд байгаа юм.

    Криштиану Роналдугийн ДАШТ-ий урьдчилсан шатанд оруулсан гоолууд:

    Криштиану Роналду ДАШТ-ий урьдчилсан шатны бүх цаг үеийн мэргэн бууч боллоо

    · 2006 оны ДАШТ-ий урьдчилсан шатанд 12 тоглолтод оролцож, 7 гоол

    · 2010 оны ДАШТ-ий урьдчилсан шатанд 7 тоглолтод оролцсон

    · 2014 оны ДАШТ-ий урьдчилсан шатанд 10 тоглолтод оролцож, 8 гоол

    · 2018 оны ДАШТ-ий урьдчилсан шатанд 9 тоглолтод оролцож, 15 гоол

    · 2022 оны ДАШТ-ий урьдчилсан шатанд 9 тоглолтод оролцож, 6 гоол

    · 2026 оны ДАШТ-ий урьдчилсан шатанд одоогийн байдлаар 4 тоглолтод оролцож, 5 гоол оруулаад байна.