MSports logo
Кураш бөхийн төрөлд Ц.Батцэцэг медалийн болзол хангалаа
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 1

  • Кураш бөхийн төрөлд Ц.Батцэцэг медалийн болзол хангалаа

    "Ханжоу-2022" Азийн 19 дүгээр наадмын 8 дахь өдөр кураш бөхийн эрэгтэй 81, эмэгтэй 70 кг-ын жингийн барилдаанууд явагдаж байна. 81 кг-д Хадбаатарын Дашзэгвэ барилдаж, эхний тойрогто Тайваний Хуан Чун-Тад ялагдаж, тэмцээнээ дуусгалаа. Харин 70 кг-д барилдаж буй кураш бөхийн дэлхийн аварга Цог-Очирын Батцэцэг 1/8 шигшээд шалгараад байна. Тэрбээр эхлээд БНСУ-ын Ан Ес-Үлийг, медалийн төлөө Тайваний Ли Ван-Тинийг сөхрүүллээ. Улмаар медалийн өнгөө хувиргах барилдаанаа Улаанбаатарын цагаар 14:00 цагаас БНХАУ-ын Юү Дантай хийх бөгөөд ялсан тохиолдолд аваргын төлөө хүч үзнэ.

    Гэрэл зургийг Ч.Ганбат

    cover
    cover
    cover
    cover
    cover