Тусгай олимпын наадамд энэ жил шинээр нэмэгдсэн Спорт бүжгийн төрөлд Б.Мөнх-Эрдэнэ ганцаарчирсан төрлөөр Мөнгөн медаль, хосын төрөлд Я.Мягмарсүрэн, Б.Мөнх-Эрдэнэ нар алтан медалиас ганцхан оноогоор дутаж мөнгөн медаль хүртэн сэтгэл өндөр эх орондоо ирлээ. Тэд хамтарч бүжиглээд ердөө нэг жил болсон ч Дэлхийд чадвараа гайхуулж чадлаа.
Халуун баяр хүргэе!