MSports logo
Монголын хөлбөмбөгийн Дээд лиг эргэн ирлээ
  • Ө
    Өсөхбаяр

    3 сарын 18

  • Монголын хөлбөмбөгийн Дээд лиг эргэн ирлээ

    Дэрэн 2:0 Улаанбаатар

    Монголын хөлбөмбөгийн дээд лиг эргэн ирж 9-р тойргийн нөхөн тоглолт Дэрэн болон Улаанбаатар клубуудын хооронд боллоо. Тоглолт эхнээсээ сонирхолтой харилцан довтолсны үр дүнд Дэрэн клубын Япон легионер Фүнами Ютаро тоглолтын 18дах минутад энэхүү тоглолтын нээлтийн гоолыг оруулж эхний хагас Дэрэнгийн давамгайллаар өндөрлөв. 2-р хагаст 88дах минутад 3 дугаартай Ууганбат бөмбөг тасалж маш гоёмсог дамжуулалтыг эхний гоолын эзэн Фүнами Ютаро-руу гаргаж өгснийг довтлогч хаалгачийг хуурч гоол хийснээр энэхүү тоглолтын эцсийн цэгийг тавьж 19 дэх оноогоо авснаар хүснэгтийн 3-р байрт бичигдэж байна.


    Монголын хөлбөмбөгийн Дээд лиг эргэн ирлээ

    Эрчим 2:0 Төв Азарганууд

    Монголын хөлбөмбөгийн дээд лигийн 10-р тойргийн нээлтийн тоглолт Эрчим болон Төв азарганууд клубуудын хооронд болж өнгөрлөө. Энэхүү 2 баг 1-р тойрогт учраа тааран тоглоход 14:0 харьцаатай Эрчим клуб илт давуу тэргүүлж байсан. Харин энэхүү тоглолт эхнээсээ өгөө аваатай өрнөж байсан бөгөөд тоглолтын 21 дэх минутад Эрчим клубийн Аргентин легионер Монтеро чөлөөт цохилтоос тооны харьцааг нээж эхний хагасыг Эрчим клубийн давамгайллаар өндөрлөв. Харин 2-р хагасын 61’ Төв Буганууд клубын хамгаалагч В.Тэмүүжин 2дах шар картаа авч улаан картаар торгуулснаар талбайг чөлөөлөв. Тоглолтын 83’ Эхний гоолын эзэн Монтеро чөлөөт цохилтоос бас нэгэн аюултай цохилт гүйцэтгэж хаалганы хөндлөвчнөөс ойж ирсэн бөмбөгийг дээд лигийг гоолоор тэргүүлж буй Япон легионер Коу Готоу мөргөж гоол хийснээр энэхүү тоглолт 2:0-н харьцаатай Эрчим клуб хожиж 23 дах оноогоо авснаар хүснэгтийг тэргүүлж эхэллээ.

    Монголын хөлбөмбөгийн Дээд лиг эргэн ирлээ

    СП Фалконс 0:0 Улаанбаатар

    Монголын хөлбөмбөгийн дээд лигийн 10-р тойргийн тоглолт өнгөрсөн улирал-н аварга СП Фалконс болон Улаанбаатар клубуудын хооронд боллоо. Тус тоглолт бүтэн хоёр үеийн турш хамгаалалт өндөртэй болж аль ч баг үндсэн цаг болон нэмэлт цагт хаалгандаа гоол алдалгүй 0:0 харьцаатай тэнцсэн байна.

    Монголын хөлбөмбөгийн Дээд лиг эргэн ирлээ

    Бишрэлт Хоромхон 3:0 Брера Илч

    Монголын хөлбөмбөгийн дээд лигийн 10-р тойргийн тоглолт Бишрэлт Хоромхон болон Брера Илч багуудын хооронд болж өнгөрлөө. Тоглолт эхлээд 16’ Монголын шигшээ багийн мэргэн бууч Н.Наранболд чөлөөт цохилтоос ганган нэгэн гоолыг толилуулж чадлаа.Түүний гоолоос төд удалгүй 20’ Бишрэлт Хоромхон клубийн легионер Кавасакигийн дамжуулалтыг Мироншох Саттаров гоол болгосноор тоог 2:0 болгон холдуулав. Тоглолтын 25’ 2дох гоолын эзэн Мироншох Саттаровын гоёмсог дамжуулалтыг эхний гоолын эзэн Н.Наранболд хувийнхаа 2дох гоолыг оруулж эхний үе 3:0 харьцаатай Бишрэлт Хоромхон клубийн давамгайллаар өндөрлөв. Харин 2-р хагаст Брера Илч клуб илүүтэйгээр довтолж тоглосон ч онооны самбар өөрчлөгдсөнгүй Бишрэлт Хоромхон клубийн ялалтаар өндөрлөв. Ингэснээр Бишрэлт Хоромхон клуб 15 дах оноогоо авснаар хүснэгтийн 5–р байр луу дэвшлээ.



    Монголын хөлбөмбөгийн Дээд лиг эргэн ирлээ

    Ховдын Хүлэгүүд 1:3 Хангарьд

    Монголын хөлбөмбөгийн дээд лигийн 10-р тойргийн тоглолт Ховдын Хүлэгүүд болон Хангарьд клубуудын хооронд болж өнгөрлөө. Тоглолт эхлээд ердөө 4’ Хангарьдын Япон легионер Мишима Юута-н цохьсон бөмбөг Ховдын Хүлэгүүд-н хамгаалагч С.Азхүүд ойж орсноор тоглолтын эхний гоол орж эхний хагас Хангарьд клубийн давамгайллаар өндөрлөв. Тоглолтын 2-р хагас эхлээд 52’ Мөнхбаатарын зүүн жигүүрээс талбайн төв рүү оруулсан бөмбөгөнд С.Азхүү дахин санамсаргүй өөрийн хаалганд гоол оруулснаар 2:0 болгон холдуулж чадлаа. 65’ Хангарьд клубийн тоглогч Базархүү дээр Ховдын Хүлэгүүд клубийн хамгаалагч Өсөхбаяр 16-н шугаман дотор алдаа гаргаснаар Базархүү багтаа 11 метрийн торгуулын цохилтын эрхийг авчирч чадсан.Улмаар торгуулийн цохилтыг Хангарьд клубийн Япон легионер Мишима Юута амжилттай болгосноор тоглолтыг 3:0 итгэл төгс тэргүүлж эхэлсэн.Тоглолтын 81’ сэлгээгээр талбайд орж ирсэн Ховдын Хүлэгүүд клубийн Япон легионер Юуга гоол оруулснаар тоглолтын тооны харьцааг 3:1 болгон ойртуулж чадсан ч үлдсэн хугацаанд гоол оролгүй тоглолт Хангарьд клубийн ялалтаар өндөрлөв.Ингэснээр Хангарьд клуб улиралд 18 оноотой 4-р байрт бичигдэж байна

    Монголын хөлбөмбөгийн Дээд лиг эргэн ирлээ

    Дэрэн 2:0 Хантерс

    Монголын хөлбөмбөгийн дээд лигийн 10-р тойргийн тоглолт Дэрэн болон Хантерс багуудын хооронд болж өнгөрлөө. Тоглолт эхлээд удалгүй 7’ Эрхэмбаярын гоёмсог дамжуулалтаар Япон легионер Фунами Ютаро гоол оруулснаар хувийнхаа улирлын 17 дах гоолыг оруулж мэргэн буучдын жагсаалтыг Эрчим клубын Коу Готоутай гоолын тоогоор тэнцэж эхэллээ. Тоглолтын 2-р хагас 72’ Дэрэн клуб эсрэг багийн 16 дотор бужигнасан тоглолтоос 11 метрийн торгуулийн цохилтын эрхийг авч чадав.Үүнийг нь сэлгээгээр талбайд орж ирсэн Япон легионер Икэүчи Сона амжилттай гүйцэтгэснээр тоглолтыг 2:0-н харьцаатай хожиж дуусгаж чадсан юм. Ингэснээр Дэрэн клуб 22 оноотой болж хүснэгтийн 3-р байрт бичигдэж байна.



    Монголын хөлбөмбөгийн Дээд лиг эргэн ирлээ

    11-р тойргийн хуваарь

    3сарын21 16:15цагаас Hunters fc vs SP Falcons

    3сарын22 13:15цагаас Brera Ilch vs Deren FC

    3сарын22 16:15цагаас Ulaanbaatar vs Khangarid

    3сарын23 13:15цагаас Khovd Broncos vs Tuv azarganuud

    3сарын23 16:15цагаас Erchim fc vs Bishrelt Khoromkhon


    Гэрэл зургийг: Mongolian Premier League