Монголын Тусгай Олимпын хорооны спорт хариуцсан захирал Б.Мөнх-Од:
"Манай тамирчид өнгөрсөн наадмын амжилтаа энэ удаа гурав дахин давуулан ирлээ. Тусгай олимпын наадам дэлхийд онцгой хэрэгцээтэй олон залууст мөр зэрэгцэн өрсөлдөж, бие даах, спортоор хичээллэх урам зоригийг нь нэмэгдүүлдгээрээ онцлогтой. Амжилттай оролцсон нийт тамирчдаараа бахархаж байна"