MSports logo
"ESN National Championship: PUBG MOBILE 2025" тэмцээний Play-Off-ийн гал гарсан өрсөлдөөнүүд үргэлжилж байна
  • Ө
    Өсөхбаяр

    8 сарын 18

  • "ESN National Championship: PUBG MOBILE 2025" тэмцээний Play-Off-ийн гал гарсан өрсөлдөөнүүд үргэлжилж байна

    ESN буюу Esports Network-оос зохион байгуулж буй PUGB MOBILE төрлийн "ESN National Championship: PUBG MOBILE 2025" тэмцээний Play-Off шатны гал гарсан өрсөлдөөнүүд амжилттай үргэлжлиж байна. Одоогоор "Group 2"-ийн багууд нийт 9 мап тоглосноос доорх оноонуудыг цуглуулжээ.

    Өнөөдөр "Group 1"-ийн багууд 6 мап өрсөлдөх бөгөөд нийт багууд 15 мап тоглосноос хамгийн өндөр оноо цуглуулсан хэсэг бүрийг тэргүүлэгч найм, найман багууд Grand Final-ийн шатад өрсөлдөх болно.

    Нийт 32 багийн Плэй-Офф шатны тоглолтууд 08-р сарын 16-20-ны хооронд зохиогдоно.

    2025.08.18 Group 1 /6 Map/

    2025.08.19 Group 2 /6 Map/

    2025.08.20 Group 1 /6 Map/ тус тус тоглох хуваарьтай байна.

    Хоёр дахь өдрийн байдлаар доорх багууд тэргүүлж байна.

    "ESN National Championship: PUBG MOBILE 2025" тэмцээний Play-Off-ийн гал гарсан өрсөлдөөнүүд үргэлжилж байна

    Энэхүү тэмцээний онцлог нь тэргүүлсэн хоёр баг PUBG Mobile Super League - Central & South Asia Fall 2025 тэмцээнд оролцох эрхийг шууд авах юм. PUBG Mobile Super League - Central & South Asia Fall 2025 тэмцээн нь энэ жилийн Дэлхийн аваргад оролцох сүүлийн боломж ба Монгол улсаас Alpha Gaming баг хэдийнээ эрхээ авсан байгаа билээ.

    "ESN National Championship: PUBG MOBILE 2025" тэмцээний Grand Final 08-р сарын 30-ны өдөр ASA Arena-д зохиогдоно.

    📍Байршил: 08/30 Asa Arena

    🎫Тасалбарын үнэ: 5000₮

    🎫Тасалбар авах: https://shoppy.mn/products/esn-pubg-250830

    Зохион байгуулагч: ESN - Esports Network

    Youtube: https://www.youtube.com/@esn.esportsnetwork