Азийн оюутны Аваргуудын лиг “AUBL ” нь БНХАУ-д 8-р сарын 18-25 өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Азийн улсынхаа оюутны лигүүдэд аварга болсон шилдэг 12 баг өрсөлдөж байгаа уг тэмцээнд Монгол улсыг төлөөлж MCBA Оюутны лигийн 3 удаагийн аварга Этүгэн Ирвэсүүд баг, дасгалжуулагч МУГД О.Баярцогтоор удирдуулан оролцож байна.
Этүгэн Ирвэсүүд багийн оролцож байгаа AUBL нь ямар учиртай тэмцээн бэ?
8 сарын 18


Хэсгийн эхний тоглолтоо Этүгэн Ирвэсүүд баг Япон улсын оюутны лигийн Nippon Sport Science University багтай тааран тоглож 84:80 гэсэн онооны харьцаатай буулган авч эхний хожлоо авлаа. Энэ тоглолтод Б. Барсболд талбайд гарсан бүх тоглогчдыг оноо авалтаар тэргүүлж 22 оноо, 8-н самбараас бөмбөг авалт, 9-н оновчтой дамжуулалт өгч сайн тоглолтыг үзүүллээ.
Бусад тоглогчид оноо авсан байдлаар:
Б.Энх-Амар 17 оноо
С.Биндэръяа 11 оноо
Б.Бат-Эрдэнэ 10 оноо
Э.Түшиг 10 оноо
О.Өсөхбаяр 7 оноо
Б.Даваасайхан 5 оноо
З.Нямцогт 2 оноо тус тус авсан байна.

Нийт шилдэг 12 баг оролцож байгаа энэхүү тэмцээнд Монгол улсын оюутны лигийн Этүгэн ирвэсүүд баг “D” хэсэгт Япон улсын оюутны лигийн аварга баг Nippon Sport Science University, Тайвань улсын оюутны лигийн аварга баг National Chengchi University багуудтай таарсан байна.
Этүгэн Ирвэсүүд багийн дараагийн тоглолт маргааш буюу 8-р сарын 19-ний өдөр 11:30 минутаас Тайвань улсын оюутны лигийн National Chengchi University-тэй тоглох юм.

Энэ жилийн хувьд AUBL нь хэсгийн тоглолтуудаа гурван өдрийн турш зохион байгуулж, хэсэг бүрийн хамгийн өндөр оноотой хоёр баг дараагийн хасагдах шатад тоглох юм. Багууд ялалт байгуулвал 2 оноо, ялагдвал 1 оноо, тоглолтод оролцохоос татгалзвал оноо авахгүй. Мөн хэсэгт байгаа багуудын оноо тэнцвэл хоорондын тоглолтын үр дүнг харгалзан үзэж оноо өгөх юм байна.

Asian University Basketball League (Азийн Их Сургуулуудын Сагсан Бөмбөгийн Лиг) нь анх 1998 оноос хоЙш өдгөө 11 дэх удаагаа амжилттай зохион байгуулж байна. АНУ-ийн NCAA‑тэй төстэй Азийн оюутны лиг болох AUBL нь жил болгон хамрах хүрээ, оролцох багууд нь нэмэгдэж, дараа жилийн Азийн оюутны Аваргуудын лигийг зургаан сарын турш үргэлжлэх урт хугацаагаар зохион байгуулахаар ажиллаж байгаа юм байна.
Азийн оюутны Аваргуудын лигийг зохион байгуулж буй Азийн Их Дээд Сургуулийн Спортын Холбоо (AUSF) нь Азийн шилдэг их, дээд сургуулиудын багуудыг нэг дор цуглуулж, Дэлхийн хэмжээний лигийг зохион байгуулах, Азийн улсуудын Их Сургуулийг суртчилах, шилдэг тамирчдыг илрүүлж, тэднийг илүү өндөр түвшинд хүрэх боломжоор хангах зорилготой зохион байгуулж байгаа юм.