Цахим спортын хамгийн томоохон тэмцээнүүдийн нэг "Esports World Cup" тэмцээний Counter Strike төрөл энэ сарын 20-оос Саудын Арабын Аль Эр-Рияд хотноо зохиогдох гэж байна.
Нийт $1,250,000 долларын шагналын сантай S-Tier-ийн уг томоохон тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг өрсөлдөнө. Түүний нэг нь мэдээж Ази тив, Монгол улсын томоохон төлөөлөл The MongolZ баг юм.
Тус тэмцээнд та бүхний сайн мэдэх Team Vitality, Team Spirit, Team Falcons, MOUZ, Aurora Gaming, G2 Esports, Natus Vincere зэрэг томоохон багууд аваргын цом болон 500,000 долларын төлөө нийт дөрвөн өдөр өрсөлдөнө.