MSports logo
ЦАР ТАХЛЫН ДАРААХ ЕРТӨНЦӨД ИННОВАЦИЙН ХҮЧ СЭДЭВТ ЭРҮҮЛ МЭНДИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОГДЛОО
  • А
    Админ

    12 сарын 12

  • ЦАР ТАХЛЫН ДАРААХ ЕРТӨНЦӨД ИННОВАЦИЙН ХҮЧ СЭДЭВТ ЭРҮҮЛ МЭНДИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОГДЛОО

    "Ковид-19-ийн дараах ертөнцөд инновацийн хүч" дэлхийн эрүүл мэндийн арга хэмжээг Катар 2022 хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Катар дахь Билл ба Мелинда Гейтсийн сангаас зохион байгууллаа.. Энэхүү арга хэмжээнд эрүүл мэндийн салбарын удирдагчид, мэргэжилтнүүд, шинийг санаачлагчид, дэлхийн уран бүтээлчид, дуучид, алдартай хөлбөмбөгчид хуран чуулж, оролцлоо. Гол зорилго нь Ковид-19 тахлын сургамжийг онцлон тэмдэглэх, сүүлийн хоёр жилийн хугацаанд шинжлэх ухааны инновацийн цар хүрээ, хурдыг тэмдэглэх, анагаах ухаан, боловсрол, засгийн газар, академи, хэвлэл мэдээлэл, Спорт, дэлхийн эрүүл мэндийг сонирхож буй хүмүүсийн цар хүрээ, онцлогийн талаар цохон ярилцсан юм. Мөн Катар улс хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг ашиглан дэлхий дахинд тогтвортой нөлөө үзүүлэх хэд хэдэн санаачилгыг онцлон тэмдэглэж байна. Гейтсийн зохион байгуулсан сангийн арга хэмжээнд оролцсон нэрт одуудаас Дэвид Бэкхэм, Дидье Дрогба нар өөрсдийн сэтгэгдлийг хуваалцсан байна. 

     
    Бекхэм хэлэхдээ “Дэлхий нийтийн нүдэн дээр Катарт дэлхийн аваргын тэмцээн амжилттай зохиогдож байна. Миний хувьд олон жил энэ спортоор хичээллэсэн хүний хувьд  дэлхийн олон орноор аялаж, хөлбөмбөгөөр дамжуулан нэгдэж байгаа түүх, соёлыг харахдаа үргэлж таатай байдаг. Хөлбөмбөг бол хүмүүсийг нэгтгэж, хүмүүсийг нэг хэлтэй болгодог.” гэв. Дидье Дрогба “Бид хэдхэн сарын өмнө л цар тахалтай нүүр тулж байлаа. Хол зүйл биш, ердөө саяхан л бидэнд цар тахал үнэхээрийн саад, хүндрэлээ учруулж байсан. Тийм ч учраас бид эрүүл мэндийг чухалчилж үзэх хэрэгтэй. Ирээдүй хойчоо бодсон ч тэр эрүүл мэнд маш чухал. Дараагийн тахал өвчин хэзээ гарахыг бид мэдэхгүй шүү дээ” гэв.

    Зохион байгуулагчид дэлхийн аваргын үеэр зохиогдсон эрүүл мэндийн арга хэмжээ нь бидэнд эрүүл орчин, эрүүл мэнд хэр чухал болох, нийгмийн харилцаа, өдөр тутмын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлдөг гэдгийг сануулах, энэ тал дээр хөгжүүлэн, хөрөнгө оруулахын тулд ямар ажлуудыг хийх хэрэгтэйг төлөвлөн, ярилцсан чухал сануулга болсон байна.