MSports logo
ДОМОГТ ТОГЛОГЧИД БОЛОН КАТАРЫН АЖИЛЧИД ХАМТРАН ХӨЛБӨМБӨГ ТОГЛОЛОО
  • А
    Админ

    12 сарын 12

  • ДОМОГТ ТОГЛОГЧИД БОЛОН КАТАРЫН АЖИЛЧИД ХАМТРАН ХӨЛБӨМБӨГ ТОГЛОЛОО

    Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Катар даяар хүргэхийн салшгүй хэсэг болох тэмцээний гол төслүүдийг “Хүргэлт ба Өв залгамжлалын дээд хороо”-ноос хэрэгжүүлэхэд тусалсан 24 ажилчдад 12-р сарын 12-ны даваа гарагт хүндэтгэл үзүүллээ. Энэ хүрээнд Доха дахь Аль Тумама цэнгэлдэх хүрээлэнд дэлхийн хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тоглогчидтой, ажилчид тоглолоо. Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Аль Тумама цэнгэлдэх хүрээлэнд найман тоглолт болсон билээ. FIFA Legends-ийн эсрэг тоглохоор талбай дээр гарч тоглох насан туршдаа нэг удаа тохиох боломжыг цэнгэлдэхэд мөн 5400 орчим хүн үзжээ. Ажилчид орчин үеийн найман цэнгэлдэх хүрээлэн, 42 бэлтгэлийн талбайтай холбоотой төслүүдийн нэг хэсэг байсан бөгөөд хөлбөмбөгт дурлах хүсэл эрмэлзэл, олон нийтийн хөлбөмбөгийн хөтөлбөрт оролцсон байдал, Ажилчдын цомын тэмцээнд өмнө нь оролцсон зэрэгт үндэслэн талбайд гарах онцгой ажилчдыг сонгосон байна. 

     
    Энэхүү тоглолтонд 2006 оны дэлхийн аваргын тэмцээнд Италичуудыг аварга авахад гол үүргийг гүйцэтгэж байсан Марко Матерацци, 1997 оны ОУХБХ-ны шилдэг тоглогч, Бразиалын нэрт тамирчин Роберто Карлос, баруун жигүүрийн хамгаалагчаар бүх цаг үеийн шилдэг 11-д шалгарсан, Бразилын домогт тоглогчдын нэг Кафу, 1998 оны дэлхийн аварга, Францын шигшээ багийн домогт тоглогч асан Юри Джоркаефф, 2006 оны дэлхийн аварга Италийн нэрт тоглогч Алессандро Дел Пьеро нар багтсан юм.  FIFA-гийн домогууд 30 минутын хоёр үеэр тоглосон юм.

    Английн шигшээ багийн ахлагч асан Жон Терри энэхүү санаачилгыг өндрөөр үнэлжээ. "Гайхамшигт цэнгэлдэх хүрээлэнд маш их шаргуу хөдөлмөрлөсөн зарим ажилчдаа буцааж авчирч, хамт тоглох нь ФИФА-аас гаргасан гайхалтай санаа юм. Хуучин тоглогчдын хувьд хөлбөмбөгт сэтгэл, зүтгэлээ зориулж байгаа хүмүүстэй уулзах нь үргэлж сайхан байдаг " гэж тэрбээр тоглолтын дараа хэлжээ. Домогт тоглогчдын эсрэг тоглосон оролцогчдын нэг Гана улсын шүүгч Бойе Одой энэ нь түүний хэзээ ч мартагдахааргүй дурсамж боллоо гэжээ. Тэрбээр хэлэхдээ "Үнэхээр гайхалтай байсан. Надад бүх зүйл үнэхээр таалагдсан. Эдгээр залуусыг харах нь мөрөөдөл биелэх шиг л байлаа. Тэд бол домог юм. Сэтгэл хөдлөл тулсан, гайхалтай өдөр байлаа. Би бүх зүйлээс нь таашаал авсан. Би Дел Пьеро, ялангуяа Кларенс Зеедорф нарыг хараад сэтгэл хөдөлсөн. Тэд бол гайхалтай тоглогчид. Би мөн Марко Матераццитай ганцаарчлан уулзсан. Энэ бол миний амьдралдаа мартхааргүй, сэтгэл хөдөлгөм мөчүүдийн нэг байсан. Би үргэлж эдгээр залуустай тоглох юм уу, тэднийг харахыг мөрөөддөг байсан болохоор үнэхээр гайхалтай байлаа” гэж хэлжээ.