MSports logo
Льюс Хамилтонд зориулж дэлхийн хамгийн хурдан G-Class-ыг зохион бүтээжээ
  • Ө
    Өсөхбаяр

    12 сарын 11

  • Льюс Хамилтонд зориулж дэлхийн хамгийн хурдан G-Class-ыг зохион бүтээжээ

    F1-ийн домогт нисгэгч Лююс Хэмилтонд зориулж, түүний бүтээсэн өв, түүх, олон амжилтууды хүндэтгэж Мерседес Бензээс нэгэн гайхалтай бэлгийг барьжээ. Энэ нь 1048 морины хүчтэй G-Class "Sir Class" бөгөөд G-Class-ын түүхэн дэх хамгийн хурдан загвар болсон байна. Мерседесийн машинуудыг хүчирхэгжүүлдэгээрээ алдартай Hofele-ийн шинэ компани HOF энэхүү хүчирхэг хүлгийг Фердинанд Питерийн удирдлаган дор AMG-ийн хуучин захирал Филипп Шимерийн саналаар бүтээжээ. 4.0 литрийн багтаамжтай V8 нь битурбо нь илүү бат бөх, сайжруулсан турбо, хүчитгэсэн хурдны хайрцаг, тусгай программ хангамж зэргийг багтаасан байна. Мөн нүүрстөрөгчийн керамик тоормос, нүүрстөрөгчийн биеийн иж бүрдэл, F1 загварын жолооны хүрд, спорт суудал, HOF-оос зохион бүтээсэн "Одтой тэнгэрийн тааз"-тай юм.

    Льюс Хамилтонд зориулж дэлхийн хамгийн хурдан G-Class-ыг зохион бүтээжээ

    Энэхүү хүлгийн нээлт нь Хэмилтон сүүлчийн улиралтай давхцаж байгаа ба зөвхөн Формула 1-ийн долоон удаагийн аваргад зориулсан хүндэтгэлийн хүлэг юм. Энэхүү захиалгат Mercedes-AMG G63-ийг Сэр ангилал гэж нэрлэдэг бөгөөд түүхэн дэх хамгийн хурдан G-Wagen гэдгээрээ онцлогтой. Формула 1-ийн дэлхийн долоон удаагийн аварга энэ амралтын өдрүүдэд болох Абу Дабигийн Гран Прид Мерседесийн төлөөх сүүлчийн уралдаандаа оролцох гэж байна. Ирэх жил Хэмилтон 3 улирлын гэрээгээр Ferrari-д нэгдэнэ.

    HOF-оос энэхүү загвар нийтдээ 11-хэн ширхэг хийгдэнэ гэдгийг зарласан ба 690,000 доллароос эхэлж зарагдах нь ээ.

    Льюс Хамилтонд зориулж дэлхийн хамгийн хурдан G-Class-ыг зохион бүтээжээ
    Льюс Хамилтонд зориулж дэлхийн хамгийн хурдан G-Class-ыг зохион бүтээжээ