Паралимпын эрэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтийн (F40) ангилалд ОУХМ Ц.Баттулга мөнгөн медаль хүртэж, манай тамирчдын медалийн тоог ахиуллаа.
Энэхүү амжилт нь Монголын пара хөнгөн атлетик түүхэнд үзүүлж байгаагүй дээд амжилт бөгөөд "Рио - 2016" паралимпын наадамд эмэгтэйчүүдийн F57 ангилалын бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Г. Цогтгэрэл V байр эзэлж, Азийн рекордыг 2 удаа шинэчлэж байв.
Тэрээр Ханжоу Азийн наадамд өөрийн тогтоосон Монгол улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм.
Одоогийн байдлаар Паралимпд манай тамирчид 1 алт 2 мөнгөн медальтай амжилттай үргэлжилж байна.
Бөөрөнцөг шидэлтийн Монгол улсын дээд амжилт 09.77 байсныг 11.09 болгон ахиуллаа.
Гэрэл зургийг: Ж.Адилбиш