“Парис-2024” зуны паралимпын 17 дугаар наадам дөрөв дэх өдрөө амжилттай үргэлжилж байна. Өнөөдөр манай улсаас хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтийн “F40” ангилалд дасгалжуулагч Д.Махаширагийн удирдлага дор Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Цэндийн Баттулга өрсөлдөнө.
ОУХМ Ц. Баттулга нь "Ханжоу 2022" Азийн спортын наадамд бөөрөнцөг шидэлтээр оролцож, 𝟗.𝟕𝟒 метр түлхэн хүрэл медалийг хүртсэн. Ингэхдээ улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. Мөн "Коби 2024" хөнгөн атлетикийн ДАШТ-ээс 8-р байрт шалгарч байсан тамирчин юм. Мөн Бээжингийн гран при болон Бүх Оросын тэмцээний алтан медаль хүртэж байсан тамирчин юм.