MSports logo
МУГТ Г.БОЛОР-ЭРДЭНЭ ПАРАЛИМПЫН НААДМААС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Ө
    Өсөхбаяр

    8 сарын 31

  • МУГТ Г.БОЛОР-ЭРДЭНЭ ПАРАЛИМПЫН НААДМААС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

    ПАРИС-2024 Паралимпын наадмын К44 ангилал буюу таеквондогийн эрэгтэйчүүдийн 63кг-ын жинд өрсөлдсөн Дэлхийн 5 удаагийн аварга, МУГТ Г.Болор-Эрдэнэ МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ.

    Аваргын алтан медалийн төлөө ДАШТ-ий хошой мөнгө, хошой хүрэл медаль Турк улсын тамирчин Махмут Бозтекетэй өрсөлдөж, үндсэн цагт илүүрхэж явсан ч эцсийн мөчид буюу Голден Скорт 7-7 харьцаатай ялагдал хүлээн МӨНГӨН медалийн эзэн боллоо. Ийнхүү Монгол улс Паралимпын наадмаас таеквондогийн төрөлд Алт, Мөнгө медалийг хослуулаад байна.


    Гэрэл зургийг: Ж.Адилбиш

    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover