MSports logo
Монгол улсын шигшээ баг Азийн оюутны аваргад оролцохоор Тайвань улсыг зорилоо
  • Н
    Нанва

    8 сарын 30

  • Монгол улсын шигшээ баг Азийн оюутны аваргад оролцохоор Тайвань улсыг зорилоо

    Хятадын Тайваны Тайбэй хотноо 2024 оны 08 сарын 31-нээс 9 сарын 8-нд болох Азийн оюутны аварга шалгаруулах эрэгтэй сагсан бөмбөгийн VII тэмцээнд оролцохоор Монголын шигшээ баг өнөөдөр хөлгийн жолоо заллаа. FISU-AUB Азийн Оюутны аварга шалгаруулах тэмцээнд СИТИ их сургуулийн нэр дээрээс орж буй тус шигшээ баг нь 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцох бөгөөд 3 дасгалжуулагчийн удирдлага дор нэгджээ. БНСУ, Монгол, Хонгконг, Хятадын Тайвань, Филиппин, Энэтхэг гэсэн нийт 6 орны баг тамирчид оролцоно. Энэхүү тэмцээн анх 2006 онд Хятадын Тайваньд зохиогдож байсан бөгөөд 2016 онд Улаанбаатар хотноо зохиогдож Монгол улсын шигшээ баг Азийн аварга болж байсан билээ. Харин 2010, 2012 оны тэмцээнээс дараалан хүрэл медаль хүртэж байсан түүхтэй.

    Монголын оюутны сагсан бөмбөгийн шигшээ баг нь өнгөрсөн оны оюутны лигийн аварга Сити их сургуулийн баг дээр суурилан бүрдсэн бөгөөд тамирчдыг оролцуулах зохион байгуулалтын ажлыг Монголын оюутны сагсан бөмбөгийн холбооноос удирдан явуулсан байна.

    Монголын оюутны спортын холбоо

    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover