Manchester City клубийн шилдэг хагас хамгаалагч Бельги шидтэн Kevin de Bruyne клубийнхээ төлөө 10 жил тоглосны эцэст талбай дээрээ сүүлийн тоглолтдоо оролцлоо. Урьд шөнө явагдсан Manchester city 3:1 Bournemouth-тай маш чухал тоглолтод Manchester city клуб хожил авч Kevin de Bruyne-д маш том бэлэг барьж чадлаа. Тэрээр тоглолтын дараа индэр дээрээс “Би бүтээлчээр тоглохыг, хүсэл тэмүүлэлтэй тоглохыг мөн би сонирхолтой хөлбөмбөгийн тоглолт хүсдэг, бүх хүмүүст таалагдсан байх гэж найдаж байна” хэмээн хэлжээ. Мөн энэхүү агшинд дасгалжуулагч Pep Guardiola нулимсаа нууж чадсангүй алга ташин түүнд баяр хүргэж байлаа. Manchester City клуб мөн түүний хөшөөг өөрсдийн цэнгэлдэх “Etihad Stadium”-ийн гадна барихаар болжээ.