Удаан хугацаанд тэмцээнд оролцоогүй The MongolZ баг тав дугаар сарын 9-өөс эхлэх PGL Astana 2026 тэмцээнд оролцоход бэлэн болоод байна. нийт $1,600,000 долларын шагналын сантай уг тэмцээн Казакстан улсын Астана хотод найман өдрийн турш Дэлхийн шилдэг 16 баг өрсөлдөх юм.
The MongolZ болон The Huns багууд маргааш эхний тоглолтуудаа хийнэ
5 сарын 8
Мөн энэ удаагийн энэхүү тэмцээнд Монгол улсыг төлөөлөн хоёр баг оролцож байгаа. Энэ тоглоомдоо Дэлхийн хамгийн том төлөөллүүдийн нэг The MongolZ багаас гадна, Дэлхийн 111-р байранд бичигддэг The Huns баг оролцож байгаа юм. Тэд энэхүү тэмцээнд Ази тивийн хаалттай сонгон шалгаруулалт буюу PGL Aastana 2026 Asia closed Qualifier тэмцээнд онлайнаар оролцож, тэргүүн байр эзэлснээр энэ тэмцээний эрхийг авсан юм.
The MongolZ баг эхний тоглолтоо залуу бүрэлдэхүүнтэй MAGIC гэх багтай маргааш буюу тав дугаар сарын 9-ний 16:00 цагаас хийх бол The Huns багийн хувьд Team Spirit багтай таарсан бөгөөд мөн маргааш 19:00 цагаас тоглох болно.
PGL Astana 2026 тэмцээнд түрүүлж гурван хожил байгуулсан баг дараагийн шатад шалгарах бол түрүүлж гурав хожигдсон баг нь тэмцээнийг өндөрлүүлэх юм.





