Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Биеийн тамир спортын газар болон Монголын спортын шийдэл ХХК Msports.mn хамтран зохион байгуулж буй Улаанбаатар хотын ЕБС сурагчдын лигийн тэмцээн зургаан сарын хугацаанд үргэлжилж, волейболын аваргуудаа тодрууллаа.
Улаанбаатар Кап тэмцээний дунд насны эмэгтэй ангилалд хүрэл медалийн төлөө Сонгинохайрхан Дивизоны аваргын төлөө өрсөлдөж байсан Сонгинохайрхан Дивизоны аварга 122-р сургууль болон 12-р сургуулийн багууд тоглож, гайхалтай гурван ээлжийн тоглолтод “25:18, 22:25, 15:7” харьцаатай Сонгинохайрхан Дивизоны аварга 122-р сургууль ялалт байгуулж, хүрэл медалийн эзэд боллоо.



































