MSports logo
Улаанбаатар Кап тэмцээний Волейболын шилдгүүдэд Монголын томоохон их сургуулиуд тэтгэлэг гардууллаа
  • П
    Пүрэвлхагва

    5 сарын 8

  • Улаанбаатар Кап тэмцээний Волейболын шилдгүүдэд Монголын томоохон их сургуулиуд тэтгэлэг гардууллаа

    Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Биеийн тамир спортын газар болон Монголын спортын шийдэл ХХК Msports.mn хамтран зохион байгуулж буй Улаанбаатар хотын ЕБС сурагчдын лигийн тэмцээн зургаан сарын хугацаанд үргэлжилж, волейболын аваргуудаа тодруулсан бөгөөд Монголын томоохон их сургуулиуд тэтгэлэг гардууллаа.

    Тэртээх 1959 онд үүсгэн байгуулагдсан Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль нь Улаанбаатар Кап тэмцээнтэй хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар Кап тэмцээнд амжилттай оролцсон шилдэг 4 хүүхдүүдэд элсэн суралцах эрхийн бичиг гардууллаа. Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль (ШУТИС) нь өнөөдөр 11 бүрэлдэхүүн, орон нутагт 2 харьяа сургууль, 3 коллеж, 3 ерөнхий боловсролын ахлах сургуультайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. ШУТИС-ийн төгсөгчдөөс олон арван гайхалтай инженерүүд, доктор (Ph.D) төрөн гарсан нь сургалтын чанар, үр өгөөжийг илтгэнэ.

    Улаанбаатар Кап тэмцээний Волейболын шилдгүүдэд Монголын томоохон их сургуулиуд тэтгэлэг гардууллаа

    Улаанбаатар Кап тэмцээний ахлах насны эрэгтэй ангиллын шилдэг тоглогч, бэлэгдлийн 1-р багийн тоглогч, 50-р сургуулийн өндрийн довтлогч Н.Дөлбаяр, Улаанбаатар Кап тэмцээний ахлах насны эрэгтэй ангиллын бэлэгдлийн 1-р багийн тоглогч, Гүн Галуутай сургуулийн багийн өндрийн довтлогч Э.Азжаргал, Улаанбаатар Кап тэмцээний ахлах насны эмэгтэй ангиллын бэлэгдлийн 1-р багийн тоглогч, 47-р сургуулийн багийн ахлагч, өндрийн довтлогч Ш.Халиунаа, Улаанбаатар Кап тэмцээний ахлах насны эмэгтэй ангиллын бэлэгдлийн 1-р багийн чөлөөт хамгаалагч, Гүн Галуутай сургуулийн багийн ахлагч Т.Нарансолонго нарт элсэн суралцах эрхийн бичиг гардуулсанд талархал илэрхийлье. 

    cover
    cover
    cover
    cover

    Тэртээх 1955 онд Улсын багшийн институтын Биеийн тамирын тэнхим нэртэйгээр байгуулагдсан МУБИС-ийн Биеийн Тамирын Сургууль нь Улаанбаатар Кап тэмцээнтэй хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар Кап тэмцээнд амжилттай оролцсон шилдэг 4 хүүхдүүдэд 100% үнэ төлбөргүй суралцах тэтгэлэг гардууллаа. Тус сургууль нь одоо (Ph.D) О.Болд-Эрдэнэ захиралтай 4 тэнхим, 40 гаруй багш, ажилтан, 1000 орчим оюутантай сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Төгсөгчдөөс олон арван хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат багш, дасгалжуулагч, тамирчин төрөн гарсан нь сургалтын чанар, үр өгөөжийг илтгэнэ.

    Улаанбаатар Кап тэмцээний Волейболын шилдгүүдэд Монголын томоохон их сургуулиуд тэтгэлэг гардууллаа

    Улаанбаатар Кап тэмцээний ахлах насны эрэгтэй ангиллын бэлэгдлийн 2-р багийн тоглогч, Сонгинохайрхан Дивизоны шилдэг тоглогч, 105-р сургуулийн өндрийн довтлогч Б.Алтансүлд, Баянгол Дивизоны дэд аварга, Эрдмийн Өргөө сургуулийн голын хаагч Б.Оргил, Уланбаатар Кап тэмцээний ахлах насны эмэгтэй ангиллын бэлэгдлийн 2-р багийн тоглогч, Баянгол Дивизоны хүрэл медальт, 40-р сургуулийн багийн ахлагч, багийн өндрийн довтлогч Г.Ган-Ундрал, Хан-Уул дивизоны аварга, 7-р сургуулийн багийн өндрийн довтлогч Э.Аззаяа нарт 100% үнэ төлбөргүй суралцах тэтгэлэг гардууллаа.

    cover
    cover
    cover
    cover

    Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, МУБИС-ийн Биеийн Тамирын Сургуулийн хамт олонд Улаанбаатар Кап тэмцээний шилдгүүдэд маш том боломж бүрдүүлж өгсөнд талархаж байна. Улаанбаатар Кап тэмцээний шилдэг тамирчдадаа цаашдын сурлага, спортын замналд нь амжилтын дээдийг хүсье.