MSports logo
Английн хөлбөмбөгийн “Холбооны цом буюу FA CUP”-ын шилдэг 4 баг тодорлоо
  • Т
    Тэлмүүн

    3 сарын 31

  • Английн хөлбөмбөгийн “Холбооны цом буюу FA CUP”-ын шилдэг 4 баг тодорлоо

    Bournemouth 1:2 Manchester City


    Bournemouth талбай дээрээ Manchester City клубийг хүлээн авч тоглолоо. Тоглолт эхлээд 14’ талбайн зочин Manchester City клуб торгуулийн цохилтын эрх авч, Erling Haaland гүйцэтгэсэн боловч Kepa Arrizabalaga зөв таан хааж чадав. Улмаар тоглолтын 21’ талбайн эздээс Justin Kluivert-ын дамжуулалтаар Evanilson гоол оруулж Bournemouth тэргүүлж эхний хагасыг дуусгав. 


    Тоглолтын 2-р хагас эхлээд 49’ Nico O'Reilly-гын дамжуулалтаар Erling Haaland гоол оруулж 1:1 болгов. Улмаар тоглолтын 63’ өнөөх л Nico O'Reilly-гын дамжуулалтаар Manchester city клубийн өвлийн наймаагаар худалдан авсан Египет шидтэн Omar Marmoush гоол оруулснаар талбайн зочид болох Manchester City клуб Bournemouth клубийг 1:2 харьцаатай хожиж шөвгийн 4-т шалгарлаа.

    Английн хөлбөмбөгийн “Холбооны цом буюу FA CUP”-ын шилдэг 4 баг тодорлоо

    Preston North End 0:3 Aston Villa


    Preston North End талбай дээрээ Aston Villa клубийг хүлээн авлаа. Тоглолтын эхний хагас 2 баг нэгнээ тандаж сөрөг довтолгоо үзүүлж байсан ч хаалганы тор хөдөлсөнгүй. Харин 2–р хагас эхлээд 58’ Lucas Digne өгсөн дамжуулалтаар Marcus Rashford гоол оруулж 0:1 болгон тэргүүлж эхлэв. 


    Улмаар тоглолтын 63’ эхний гоолын эзэн Marcus Rashford 11 метрийн торгуулийн цохилт амжилттай гүйцэтгэж 0:2 болгон итгэл төгс тэргүүлж эхлэв. 


    Мөн 71’ Lucas Digne дамжуулалтаар Jacob Ramsey энэ тоглолтын эцсийн цэгийг тавьснаар Aston Villa клуб Preston North End клубийг 0:3 харьцаатай хожиж шөвгийн 4-т шалгарлаа.

    Английн хөлбөмбөгийн “Холбооны цом буюу FA CUP”-ын шилдэг 4 баг тодорлоо

    Fulham 0:3 Crystal Palace


    Fulham клуб талбай дээрээ Crystal Palace клубийг хүлээн авлаа. Тоглолтын эхний хагас 34’ зочин багийн Tyrick Mitchell-ийн дамжуулалтаар Eberechi Eze 16-н шугамын гаднаас гоёмсог гоол оруулж зочид тэргүүлж эхэллээ. 


    Улмаар түүний гоолоос 4’ дараа эхний гоолын эзэн Eberechi Eze-гийн дамжуулалтаар Ismaïla Sarr мөргөж гоол оруулснаар эхний хагасыг талбайн зочид 0:2-р илүүрхэв. 


    Харин 2-р хагаст талбайн эзэд илүүтэй довтолж бөмбөг эзэмшиж байсан ч тоглолтын 75’ Daichi Kamada-гын гоёмсог дамжуулалтаар Eddie Nketiah гоол оруулж энэхүү тоглолтод талбайн зочин Crystal Palace клуб Fulham клубийг 0:3-р хожиж шөвгийн 4-т Aston Villa клубтэй тоглохоор боллоо.

    Английн хөлбөмбөгийн “Холбооны цом буюу FA CUP”-ын шилдэг 4 баг тодорлоо

    Brighton & Hove Albion 0:0 Nottingham Forest ( Penalties 3:4 )


    Brighton & Hove Albion талбай дээрээ Nottingham Forest клубийг хүлээн авч тоглолоо. 


    Энэхүү тоглолт маш ширүүн уур амьсгалтай болж нийт 6 шар хуудас өргөгдсөн. Тоглолтын 65’ шүүгч талбайн зочдод 11 метрийн торгуулийн цохилт заасан ч “ VAR” үзсэнээр шийдвэрээ өөрчилсөн. Тус тоглолт үндсэн болон нэмэлт цагт гоол оролгүй хуурай тэнцсэнээр 11 метрийн торгуулийн цохилтоос ялагчийг тодруулав. 


    Талбайн эздээс Lewis Dunk, João Pedro, Brajan Gruda нар амжилттай гүйцэтгэсэн ба Jack Hinshelwood, Diego Gómez нар алдав. Харин талбайн зочдоос Elliot Anderson, Callum Hudson-Odoi, Nikola Milenković, Ryan Yates нар амжилттай гүйцэтгэж Neco Williams алдсан ч 3:4 харьцаагаар талбайн зочид ялалт байгуулснаар шөвгийн 4-т Manchester City клубтэй таарахаар боллоо.

    Английн хөлбөмбөгийн “Холбооны цом буюу FA CUP”-ын шилдэг 4 баг тодорлоо