MSports logo
Манай улсын тамирчид нисэх загварын ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртжээ
  • Н
    Нанва

    8 сарын 22

  • Манай улсын тамирчид нисэх загварын ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртжээ

    АНУ-ын Манси хотод 2024 оны 8-р сарын 11-17 өдрүүдэд Нисэх загварын спортын "Жолоодлогот загвар"-ын ДАШТ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнд 31 орны 400 гаруй тамирчин оролцсон байна. Уг тэмцээнд Монгол улсын шигшээ багийн тамирчид эх орноо төлөөлөн оролцсоноос эмэгтэйчүүдийн ангилалд Төв аймгийн "Залуу зохион бүтээгч" клубын тамирчин Нандинцэцэгийн Номин мөнгөн медаль хүртэж дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хошой мөнгөн медалийг хүртсэн тамирчин болсон бол Дашдоржийн Буяндорж өсвөр үеийн ангилалд хүрэл медаль хүртэж, төрийн алтан соёмбот далбаагаа АНУ-ын тэнгэрт мандууллаа.


    Монголын Нисэх загварын спортын холбоо

    cover
    cover
    cover
    cover