MSports logo
Дорнодын тулаан: Хэт өндрөөр үнэлэгдсэн тоглогч тэр үнэлгээгээ ч давж байна
  • Ө
    Өсөхбаяр

    5 сарын 28

  • Дорнодын тулаан: Хэт өндрөөр үнэлэгдсэн тоглогч тэр үнэлгээгээ ч давж байна

    Пэйсерс, Никс багуудын хооронд болсон Дорнод бүсийн финалын 4-р дэх тоглолтын онцлох үйл явдал, ямар амжилтууд шинэчлэн тогтоогдсон бэ?

    Дорнодын тулаан: Хэт өндрөөр үнэлэгдсэн тоглогч тэр үнэлгээгээ ч давж байна

    Гол үйл явдал:👉📝

    -4 дэх тоглолтод Пэйсерс 130-121-ээр хожсоноор цувралыг 3-1-ээр тэргүүлж байна.

    -Эхний үед Индиана Пэйсерс 43 оноо авсан нь плей-оффын дээд амжилт болов.

    -Тайрис Халибөртон 30-аас дээш оноо, 10 самбар, 15 оновчтой дамжуулалт гүйцэтгэгхдээ нэг ч бөмбөг алдаагүй НБА-ийн түүхэн дэх анхны тоглогч боллоо.

    -Индиана Пэйсерсийн ахлах дасгалжуулагч Рик Карлисл Плэй-Оффын замналдаа 82 дахь хожлоо байгуулж, хамгийн олон хожил байгуулсан дасгалжуулагчдын жагсаалтын 10-т орж ирлээ.

    -5 дахь тоглолт пүрэв гарагт Нью-Йорк хотод болно.


    🌟Тоглолтын Шилдэг Үзүүлэлтүүд 🌟

    Дорнодын тулаан: Хэт өндрөөр үнэлэгдсэн тоглогч тэр үнэлгээгээ ч давж байна

    -Тайриз Халибөртон 32 оноо, 12 самбар, 15 оновчтой дамжуулалт, дөрвөн бөмбөг таслалт, 0 бөмбөг алдалт.

    -Паскал Сиакам 30 оноо, таван самбар, хоёр оновчтой дамжуулалт.

    -Жален Брансон 31 оноо, хоёр самбар, таван оновчтой дамжуулалт, хоёр бөмбөг таслалт.

    -Карл-Энтони Таунс 24 оноо, 12 самбар, гурван оновчтой дамжуулалт.

    -OG Anunoby 22 оноо, дөрвөн самбар, гурван бөмбөг таслалт, хоёр хаалт.

    -Пэйсерс өнөөдөр багаараа 52 хувьтай довтолсон ба, алсын зайнаас 41 хувьтай шидэв.

    -Индиана 29 оновчтой дамжуулалт өгч 11 удаа бөмбөгөө алдсан бол Нью Йорк 17 оновчтой дамжуулалт, 17 бөмбөг алдалт хийжээ.

    -Индианагийн сэлгээ 37 оноо авсан бол Никсийн сэлгээ ердөө 21 оноо.



    Дорнодын тулаан: Хэт өндрөөр үнэлэгдсэн тоглогч тэр үнэлгээгээ ч давж байна

    Энэ жил хамгийн өндрөөр үнэлэгдсэн тоглогч Халибөртон тэр шатандаа аль хэдийн хүрчээ.

    -Тайрез Халибуртон эхний үед 15 оноо, 5 самбар, 6 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн нь сүүлийн 27 жилийн түүхэн дэх хоёр дахь тохиолдол болж бүртгэгдэв.Эхнийх нь мэдээж Леброн Жэймс.

    -Улмаар үндсэн тоглолтод 32 оноо, 12 самбар, 15 дамжуулалт гүйцэтгэхдээ нэг ч бөмбөг алдаагүй цорын ганц тоглогч болж байна.

    Дорнодын тулаан: Хэт өндрөөр үнэлэгдсэн тоглогч тэр үнэлгээгээ ч давж байна