MSports logo
Жүдочид холимог багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 27

  • Жүдочид холимог багийн төрөлд хүрэл медаль хүртлээ

    Өнөөдөр болж өнгөрсөн Жүдогийн холимог багийн төрөлд манай жүдочид Хүрэл медаль хүртлээ. Хүрэл медалийн төлөөх барилдаан БНСУ-ын багтай таарсан ба 4-1 харьцаатайгаар илүүрхэж медалийн тавцанд шалгарсан байна.

    Тус барилдаанд О. Цэцэнгэрэл, Л.Энхрийлэн, Ц.Цогтбаатар, Г.Алтанбагана нар ялж жүдогийн баг тамирчид холимог багийн гуравдугаар байрын эзэд боллоо. Ийнхүү “Ханжоу-2022” Азийн наадмын жүдо бөхийн тэмцээн өнөөдөр хөшгөө хаалаа. Манай Жүдо бөхийн төрлөөр хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүллээ. 

    Мөнгөн медаль

    Эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд Ё.Басхүү  

    Эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд ОУХМ Б.Гончигсүрэн

    Хүрэл медаль

    Эмэгтэйчүүдийн -52 кг-ын жинд ОУХМ Л.Сосорбарам 

    Эрэгтэйчүүдийн 73кг-ын жинд МУГТ Ц.Цогтбаатар

    Эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд  ОУХМ А. Адьяасүрэн

    Жүдо бөхийн холимог багийн төрөлд багаараа хүрэл медаль тус тус хүртлээ.