MSports logo
Тулаанч Б.Энх-Оргил AVE компанитай гэрээ байгууллаа
  • Б
    Бэлгүүн

    10 сарын 16

  • Тулаанч Б.Энх-Оргил AVE компанитай гэрээ байгууллаа

    Монголын Аррэнжмент Вишн Энтертайнмент (AVE) компани Холимог тулааны MGL-1 Fighting Championship холбооны аварга, Road to ONE Mongolia шоуны ялагч, ONE Championship-ын тулаанч Баатархүүгийн Энх-Оргилтой мэргэжлийн тамирчны менежментийн урт хугацааны гэрээ (Athlete Management Contract) байгуулжээ. Ингэснээр Б.Энх-Оргил нь ажил хийхгүйгээр зөвхөн мэргэжлийн тамирчны карьертаа анхаарч, бэлтгэл сургуулилтаа хийж, улмаар дэлхийн дэвжээнд Монгол Улсын нэрийг илүү өндөрт гаргах боломжтой болох юм.

    Аррэнжмент Вишн Энтертайнмент (AVE) компани нь тулааны болон бусад спортын мэргэжлийн тамирчдыг дэлхийн томоохон холбоо, клубүүдэд зуучлах, төлөөлөх үйлчилгээг албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд анхных тамирчнаар Б.Энх-Оргилыг сонгожээ. AVE компанийнхан дэлхийн томоохон 10 гаруй спорт менежментийн компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж, цаашид энэ чиглэлээр илүү өргөн хүрээнд үйл ажиллагаагаа явуулахаар төлөвлөж байгаа юм байна.