Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо зохиогдох "BLAST ASIA RISINGS ULAANBAATAR" тэмцээн эхлэхэд 10 хүрэхгүй хоног үлдлээ. Тус тэмцээний аварга баг "Blast Open Fall 2025" тэмцээнд Ази тивээ төлөөлөн өрсөлдөх эрхийг авах юм. "BLAST ASIA RISINGS ULAANBAATAR" тэмцээнийг ESN - Esports Network-оос зохион байгуулах ба энэхүү тэмцээнд Азийн шилдэг найман баг өрсөлдөнө.
Тэмцээн эхлэх дөхсөнтэй холбоотой хэд хэдэн сонирхолтой мэдээлэл гараад байна.
Г.Эрдэнэцогт буюу "Erkast" дасгалжуулагчийн замналдаа анх удаа Монголдоо тоглох гэж байна. Тэрбээр Автралын FlyQuest багийг дасгалжуулан тус тэмцээнд оролцоно. Эх нутагтаа хэрхэн дасгалжуулахын 08-р сарын 01-ээс эхлэн үзээрэй.