MSports logo
Дэлхийн оюутны Универсад наадмын анхны медалийг Т.Түмэнжаргал эх орондоо авчирлаа
  • Ө
    Өсөхбаяр

    7 сарын 24

  • Дэлхийн оюутны Универсад наадмын анхны медалийг Т.Түмэнжаргал эх орондоо авчирлаа

    Герман улсын Рейн-Рур хотын бүс нутагт болж буй Дэлхийн Оюутны Универсад наадам долоо дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Тус тэмцээний Жүдо бөхийн төрөл өчигдөр эхэлсэн ба манай улсын эрэгтэй, эмэгтэй таван тамирчин татамид гарч өрсөлдлөө.

    Түүнээс эрэгтэйчүүдийн -60 кг-д өрсөлдсөн Т.Түмэнжаргал хүрэл медаль хүртэж, тус наадмаас Монгол улсаас хүртсэн анхны медалийн эзэн болж байна. Жүдо бөхийн үндэсний шигшээ баг, Шинэ бадрах клубын тамирчин Түвшинтөр овогтой Түмэнжаргал хүрэл медалийн төлөөх барилдаанд Унгарын Давид Нажиг ялсан байна. Ийнхүү Монголын баг тамирчид энэ удаагийн универсиадаас анхны медалиа хүртлээ.



    Дэлхийн оюутны Универсад наадмын анхны медалийг Т.Түмэнжаргал эх орондоо авчирлаа
    Дэлхийн оюутны Универсад наадмын анхны медалийг Т.Түмэнжаргал эх орондоо авчирлаа

    Харин бусад дөрвөн тамирчдын хувьд: 

    Эмэгтэйчүүдийн -48 кг-д С.Гүнжинлхам эхлээд Украины Анастасия Сикишийг ялсан ч дараагийн тойрогтоо Хятадын тамирчинд ялагдав. 

    Эмэгтэйчүүдийн -52 кг-д өрсөлдсөн Д.Сарантуяа эхний тойрогтоо Унгарын Келлерийг ялсан ч дараагийн тойрогтоо Бразилын Суза Гонсейсаод ялагджээ. 

    Эмэгтэйчүүдийн -57 кг-д өрсөлдсөн Ц.Тэгшжаргал эхний тойрогтоо Словенийн Перовникт ялагдлаа. 

    Эрэгтэйчүүдийн -66 кг-д өрсөлдсөн Т.Төрболд эхний тойрогтоо Киприйн Петрос Кристодулидест тус тус ялагдал хүлээжээ.