Мото спортоор дэлхийн чансаанд Дакар Раллитай эн зэрэгцэх Silk Way Rally-2025 буюу Торгоны зам 2025 тэмцээн долоодугаар сарын 12-оос 22-ны өдрүүдэд Монгол, ОХУ-ыг дамнан болж өнгөрлөө. Тус тэмцээний авто уралдааны мотоциклын төрөлд Монгол улсаа төлөөлөн оролцсон ОУХМ П.Мөрөн тэргүүлж, “Цагаан арслан” цомын эзнээр шалгарсан бахдам амжилт үзүүлжээ. байна.
Олон Улсын Хэмжээний Мастер П.Мөрөн нийт 11 хоногийн турш 5,000 км бартаат замыг амжилттай туулж, мотоциклын төрөлд тэргүүлсэн байна.