“FISU Summer World University Games” буюу Дэлхийн оюутны Универсад наадам Герман улсын Райн-Рур бүс нутагт 7-р сарын16-27-ны хооронд зохион байгуулагдаж байна. Уг наадам нь дэлхийн их дээд сургуулийн оюутнуудын хамгийн том олон улсын спортын наадам бөгөөд 18 төрлөөр 8500 тамирчид өрсөлдөж байгаа юм. Дэлхийн 150 гаруй орны баг тамирчид өрсөлдөх уг наадамд Монгол улсаа төлөөлж 9 спортын төрөлд 100 гаруй тамирчин өрсөлдөж байна.
Одоогийн байдлаар манай тамирчид ямар амжилттай явааг танилцуулья.