Үндэсний Дээд лигийн хоёр удаагийн дэд аварга Бишрэлт Металл баг 2025-2026 BCL Asia буюу Азийн Аваргуудын лигийн эхний тоглолтоо хийхээр Малайзын Куала Лумпур хотноо бэлэн болоод байна. Монголын сагсан бөмбөгийн Дээд лигийн баг Азиийн Аваргуудын лигт анх удаа аялан тоглож буйгаараа онцлогтой юм. Тоглолт өнөөдөр 20:00 цагаас Куала Лумпур хотын MABA ордонд болно. Бишрэлт Металл баг өнөөдөр эзэн орны талбайд сүүлийн бэлтгэлээ базааж дууслаа.
FIBA-ийн албан ёсны түнш олон улсын спорт бүүкмэйкин компани 1xbet.