MSports logo
Лэйкерс Зак Лавайныг авах бодолгүй гэнэ
  • Ө
    Өсөхбаяр

    1 сарын 19

  • Лэйкерс Зак Лавайныг авах бодолгүй гэнэ

    Лос Анжелес Лэйкерс багийн дасгалжуулагч Дэрвин Хэм улирлыг эхлүүлсэн бүрэлдэхүүнээрээ одоог хүртэл үргэлжлүүлж байгаа. Тэд улирлын тал дөхсөн энэ үед 50 хувийн амжилттай яваа. Гэхдээ тэд энэ амжилтандаа сэтгэл хангалуун бус байгаа нь ойлгомжтой.

    Өмнөх саруудад Чикаго Буллс багийн тоглогч Зак Лавайн солилцоонд орохоо мэдэгдэж, үүнийг нь ч Лэйкерс сонирхож байгаа гэсэн цуурхал хэд хэдэн удаа гараад амжсан. Харин Лэйкерсийн хувьд солилцооны эцсийн хугацаа дуусахаас өмнө оноо түүх чадвартай хамгаалан тоглогч хайж буй хэмээн ESPN-ийн сэтгүүлч Дэйв МакМенамин SportsCenter дээрх ярилцлагын үеэр мэдэгдэв.

    ЛаВайн элит тоглогчдын нэг байх боломжтой  ч хамгаалалтын хувьд сөрөг нөлөөтэй. Цалингийн хувьд өндөр дүнтэй гэрээтэй тул Лэйкерс ч түүнд өгөх сул зай бараг үгүй. Гэйб Винсент улирлын эхлэлээс бэртэл авсан нь тэд түүн шиг хоёр талт тоглогч хайж байгаа. Гарааны холбогч Д’Анжело Рассес нэг тоглолтод дунджаар 15.4 оноо, 6.1 оновчтой дамжуулалт өгдөг ч Леброн Жэймс, Энтони Дэвис нарын хажууд тэрбээр зохицож өгөхгүй байгааг Дэрвин Хэм дасгалжуулагч анзаарсан бололтой. Тэдний хамгийн түрүүнд хийх хөдлөгөөн