MSports logo
Индианаполис хот нисэх онгоцны буудалдаа сагсны талбай засчээ
  • Б
    Бэлгүүн

    1 сарын 18

  • Индианаполис хот нисэх онгоцны буудалдаа сагсны талбай засчээ

    Индианаполис хот 2023/24 оны улирлын Бүх оддын тоглолтыг хүлээж авах билээ. Тус хот ирэх сард зохион байгуулах NBA-ийн бүх оддын тоглолтын өмнө оролцогчид болон үзэгчдийг угтан авах эхний хэсэг болох олон улсын нисэх онгоцны буудалдаа сагсан бөмбөгийн талбайг байрлуулжээ.  Хөгжөөн дэмжигчид болон аялагчдыг талбай дээр сагсан бөмбөг тоглохыг зөвшөөрөхгүй, гэхдээ тэд талбай дээр алхаж, гэрэл зураг авах боломжтой аж. 

    Индианаполис хот нисэх онгоцны буудалдаа сагсны талбай засчээ

    ​Онгоцны буудал дахь сагсан бөмбөгийн талбай нь Индиана Пэйсерсээс коллежийн сагсан бөмбөгийн Индиана Хузиерс хүртэлх Индианагийн сагсан бөмбөгт удаан хугацаанд хайртай байсан байдлыг илтгэж байна гэж үзжээ. Мужийн аваргын амжилтын ихэнх хэсэг нь 1976-1987 он хүртэл таван улсын аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа оролцож байсан Хуузиерсийнх юм. Пэйсерс 1970-аад оны эхээр ABA-д дөрвөн жилийн хугацаанд гурван удаа аваргалсан ч NBA-д анхны аварга цолыг хараахан хүртээгүй байна.