2023-2024 оны сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн 79 дэх өдрийн дараах байдлаар нийт оролцож буй 13 баг 18-21 тоглолт хийгээд байна.
1 сарын 18
2023-2024 оны сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн 79 дэх өдрийн дараах байдлаар нийт оролцож буй 13 баг 18-21 тоглолт хийгээд байна.
Өчигдөр болсон BCH Гарьд болон Сэлэнгэ Бодонс багуудын хооронд хүчтэй өрсөлдөөн явагдаж 15 оноогоор хожигдож явсан Гарьдууд эцсийн мөчид 90:88 харьцаатай буулгаж авлаа. Тодруулбал Гарьд багийнхан тоглолтын эхний хагаст 14 оноогоор, гуравдугаар үед 16 оноогоор хожигдож явсан ч дөрөвдүгээр үеийн эхний таван минутад 6 оноо болгон ойртуулсан ба төгсгөлийн 5 секундэд Сэлэнгэ Бодонс багийн туслах дасгалжуулагч техникийн алдаа аван онооны харьцааг 88:88 дээр тэнцүүлэв. Улмаар хажуугийн шугамаас бөмбөг гаргасан Гарьд багийн хамгаалагч М.Тэлмэн овжин байж, дундын зайн шидэлтээ амжилттай гүйцэтгэснээр 90:88 харьцаатай ялалт байгуулан улирлын 17 дахь тоглолтдоо ялалт байгууллаа. Тэдэнд одоо дөрвөн тоглолт үлдээд байна.
Өнгөрсөн жилийн аварга Эрдэнэт Майнерс баг сүүлийн таван тоглолтынхоо гуравт нь хожигдол амслаа. Багийн гол легионер тоглогч Пендарвис Уиллиамсаа сарын өмнө бэртлээр алдсан бол багийн холбон тоглогч Г.Болор-Эрдэнээ мөн бэртлийн улмаас тоглох боломжгүй болсон юм. Өчигдөр тэд сайн мэдээтэй тоглолтоо эхлүүлсэн буюу Пендарвис Уиллиамс бэртлээсээ эргэн ирсэн юм. Даймонд Стөүн, Жахил Трипп нараар хүчээ зузаатгасан Завхан Бродерс багтай учраа таарч тоглолтын эхнээс Бродерс багийнхан тэргүүлийг авч, өнгөрсөн жилийн аваргуудад боломж олголгүй байсаар 70:90 харьцаатай ялагдал хүлээлээ. Ийнхүү тэд улирлын дөрөв дэх ялагдлаа амссан ч хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдсэн хэвээр байна.
Хэдхэн хоногийн өмнө хүснэгтийг 16-3 амжилттайгаар тэргүүлж байсан шинэ залуу бүрэлдэхүүнтэй IHC Айпес баг өчигдөр ялалт байгуулсан бол нэгдүгээр байраа улам баталгаажуулах боломжтой байлаа. Улирлын 19 дэх тоглолтоо Дархан Юнайтед багтай хийсэн ба эхний хагаст 50:38-аар тэргүүлж явсан ч хоёрдугаар хагаст тэд ердөө 38 оноо авч, эсрэг багтаа 55 оноо алдсанаар 81:93 харьцаатай ялагдал хүлээлээ. Улмаар Эрдэнэт Майнерстай ижил 16:4 амжилттай болсон ч улирлын хожил хожигдлын харьцаагаар тэд гуравдугаар байрт бичигдэж эхэллээ.
Дээрх хүснэгтийг тэргүүлэгчдийн араас
4. Бишрэлт Металл 15-4
5. Хасын Хүлэгүүд 11-8
6. Налайх Бизон 11:10
7. Сэлэнгэ Бодонс 9-12
8. Завхан Бродерс 8-12
9. Сүмбэр Цамхаг Монголианс 6-13
10. Дархан Юнайтед 6-13
11. TLG Ондилт 6-13
12. Өмнөговь Ёлууд 4-16
13. Шутис Акулууд 3-15 амжилтаар тус тус бичигдэж байна.
Одоо багуудад 4-6 тоглолт үлдээд байна.