Өчигдөр буюу 12-р сарын 18-ны өдөр Волейболын Үндэсний дээд лигийн хоёрдугаар тойргийн тоглолтууд өчигдөр өндөрлөлөө. 2024-2025 оны улиралд эмэгтэй 9 баг өрсөлдсөн ба амжилтын хүснэгтийн 7-9-р байранд яваа багууд харамсалтайгаар хасагдлаа. Энагурэ клуб 5 хожил 11 хожигдолтой, Хилчин клуб 5 хожил 11 хожигдолтойгоор хасагдсан бол 5 болон 6 дугаар байрны төлөө гал гарсан өрсөлдөөн болж өнгөрөв. 12-р сарын 17-ны өдөр Хашхан Өвөрхангай, Минтонетте клубын аль хожсон нь хүснэгтийн байрлалаа ахиулах хариуцлагатай тоглолт болсон ба Хашхан клуб багаараа гурван сетийн турш нягт тоглож, 3-0 харьцаатай маш чухал хожил аван 6 хожил 10 хожигдолтойгоор 20 оноо цуглуулж 5-р байранд үлдэж чадав. Тус тоглолтод импорт Т.Хикару 23 оноо, Г.Хандсүрэн 10 оноо авч багтаа хожил авахад том үүрэг гүйцэтгэжээ.
Волейболын Үндэсний дээд лигийн шийдвэрлэх гуравдугаар тойргийн тоглолтууд өнөөдөр эхэлнэ
12 сарын 19
Дараагийн чухал хариуцлагатай тоглолт Хобби Эйс болон Хөвсгөл Эрчим клубүүдийн хооронд өчигдөр болж өндөрлөлөө. Хөвсгөл Эрчим 10-6 амжилттай хүснэгтийн 3-р байраа хадгалж байсан бол Хобби Эйс 5-10 амжилттай гуравдугаар тойргоос мултрах аюулд байсан юм. Тоглолтын эхний сетийг Эйсүүд авсан ч хоёр болон гуравдугаар сетэд өнгөрсөн жилийн аваргууд ялж, Эйс тун хэцүү байдалд оров. 4-р сетэд тэд өөр сэтгэлзүйтэй гарч ирэн 25-17 харьцаатай 2-2 болгон тэнцүүлж, улмаар шийдвэрлэх 5-р сетэд 15-8 харьцаатай ялалт байгуулан 6 дахь хожлоо байгууллаа. Ийнхүү тэд нийлбэр оноогоор 20 оноо цуглуулж гуравдугаар шатанд шалгарч үлдлээ. Минтонетте Говь клуб адил 6 хожил 10 хожигдолтой байсан ч 13 оноо цуглуулсан тул энэ улирлаа өндөрлүүлж байна.
Та бүхэнд эмэгтэй багуудын амжилтын хүснэгтийг танилцуулж байна.
Өнөөдөр Үндэсний дээд лигийн гуравдугаар тойргийн тоглолтууд Улаанбаатар Финикс, Хобби Эйс багуудын тоглолтоор спортын төв ордонд 12:00 цагаас эхэлнэ.
Харин эрэгтэйчүүдийн лигт нийт 7 баг өрсөлдсөн хэвээр байх ба гуравдугаар тойргийн дараагаар 7-р байранд яваа баг хасагдаж, плэй-оффын тоглолтууд эхэлнэ. Мөн та бүхэнд эрэгтэй багуудын амжилтын хүснэгтийг танилцуулж байна.