Хөвсгөл аймгийн Их-Уул суманд төрж өссөн. Айлын бага 2 эгч 1 ахтай.
2р ангиасаа тасралтгүй хичээллэж байгаа. Гэхдээ дундуур нь хөнгөн атлетикийн спортоор 1 хичээллэж үзээд больсон.
Хобби аялах байгалийн үзэсгэлэнт газруудаар явах дуртай.
Шантрах зүйл байдаггүй. Өөрийн дуртай зүйл хийж дуртай зүйлдээ хөтлөгдөж явж байгаа учраас шантрах тохиолдол гардаггүй.
Бэртэл гэмтлээс хамгийн их айдаг. Ихэнх тамирчдын хүний хамгийн том айдас бол бэртэл гэмтэл байдаг.
Амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэр воллейбол-н спортоор хичээллэсэн нь. Хэрвээ воллейбол-н спортоор хичээллээгүй байсан бол өөр хийх юу байсанаа төсөөлж чаддаггүй.
Ээжийнхээ хийж өгдөг байсан бүх хоолонд дуртай. Гэхдээ хамгийн дуртай нь хуушуур болон гурилтай шөл.
Ойрын зорилго бол удахгүй оролцох Challenge Cup тэмцээнд амжилт гаргах зорилготой бэлтгэлээ шаргуу хийж байгаа.
Хөдөлмөр хүнийг бүтээнэ. Хөдөлмөрлөсөн хүнд аз, амжилт ойрхон байдаг гэж боддог.
Багийн ахлагч Даваажаргал ахаасаа хамгийн их үлгэр дуурайлал авдаг. Хүнийг яаж хүндлэх, биеэ авч явах, баг хамт олноо яаж удирдан чиглүүлэх гэх мэт ахаасаа сурах зүйл маш их байдаг.