Дундговь аймгийн Баянжаргалан суманд төрсөн. 1, 2 -р ангидаа нутагтаа сураад 3 р ангиасаа хот руу нүүж төмөр замын 20 р сургуульд орсон. Төмөр замд ер нь бага нас, өсвөр насаа өнгөрөөсөн.
Хөлбөмбөгийн спортоор 2003 оноос хойш тасралтгүй 20 жил хичээллэж байна.
Хобби мэдээж хөлбөмбөг тоглох, үзэх мөн хоол хийх дуртай.
Хөлбөмбөгийн спортыг сонгож хичээллэх болсноос гадна эхнэртэйгээ танилцсан нь миний амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэр байсан.
Сонгиногүй бүх хоолонд дуртай. Харшилтай учраас сонгино идэж чаддаггүй.
Тамирчныхаа замналыг өндөр амжилттайгаар өндөрлүүлээд дасгалжуулагч болно гэсэн зорилготой.
Өөрийнхөө бодсон бодол ч юм уу өөрийнхөө шийдвэрийг бусдад тулгадаг зан араншинтай хүнд дургүй.
Сэтгэлээр унасан үедээ бэлтгэл хийх дуртай.
Өөрөө маш тууштайгаар хичээж зүтгэдэг учраас барагтаа шантарч сэтгэлээр унаад байдаггүй. Хамгийн сэтгэлээр унасан нь 1 жил бараг тоглолтод оролцохгүй сэлгээнд сууж байсан тэр үе.