EuroBasket-2025-ийн шөвгийн наймын дараагийн тоглолт Литва улсын шигшээ баг болон Грек улсын шигшээ багийн тулаан боллоо. Грек улсын шишээ баг 87-76-ийн харьцаатайгаар Литва улсыг шигшээ багийн хожиж, шилдэг дөрвөн багийн нэгээр Грек улсын шигшээ баг шалгараад байна.
EuroBasket-2025: Яннис Антетокумпо Дэлхийн шилдэг тоглогчдын нэг гэдгээ дахин нэг удаа баталж чадлаа
9 сарын 10


Энэ тоглолтод Яннис Антетокумпо 29 оноо, 6 самбараас бөмбөг авалттай дуусгаж Дэлхийн шилдэг тоглогчдын нэг гэдгээ энэ тоглолтоор баталж чадлаа. Нийт 15-н довтолгооны есийг нь амжилттай болгож 60%-тай, чөлөөт шидэлтээр 11-н оноог авсан байна. Мөн Яннис Антетокумпо энэ удаагийн Европын аварга шалгаруулах тэмцээнд шилдэг тоглогчийн шагнал хүртэх боломжтой байгаа юм. Тэр энэ удаагийн тэмцээнд 29.8 оноо дунджилж байгаагаар Luka Doncic-ийн араас хоёрдугаар байранд бичигдэж байгаа билээ.

Грек улсын шигээ багаас энэ удаагийн тоглолтод талбай дээр гарсан бүх тоглогчид нь оноо авсан байна. Хоёр багийн тоглолт эхнээсээ тэнцүү өрсөлдөөнтэй тоглолтыг харуулан, багаараа гүйцэтгэсэн үзүүлэлтүүд нь хүртэл өгөө аваатай тоглолтыг үзүүлсэн байна.



Литва улсын шигшээ багаас Jonas Valanciunas мөн адил багаа ахлан сайн тоглолт гарган 24 оноо, 15 самбараас бөмбөг авалт авсан үзүүлэлт үзүүлжээ. Энэ тоглогчоос гадна 10-с дээш оноо авсан ердөө хоёр тоглогч, багийн бусад гишүүд жигд оноо авалттай тоглолтыг дуусгажээ.
